sonin.mn

Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл далайг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр болжээ. Энэ талаар эрхэм гишүүн Л.Энх-Амгалан “Хөвсгөл нуурыг байгалийн өвд бүртгүүлэхээр ЮНЕСКО-д бичиг баримтаа өгсөн. ЮНЕСКО-д бүртгэгдсэн цөөхөн байгалийн өвийн нэг болно байх” хэмээн ярив. Энэ нь нутгийн иргэд, Хөвсгөл далайг хайрлаж хамгаалах талаар ажилладаг ТББ-уудад тун сайхан мэдээ боллоо.

Монгол орны цэнгэг усны арвин их нөөц болох Хөвсгөл далай сүүлийн жилүүдэд бохирдох аюул тулгараад байгаа. Нутгийн иргэд энэ талаар анхаарал хандуулахыг төр засгаас хүсч удаа дараа албан бичиг явуулдаг ч аялал жуулчлалын бүс гэдэг утгаараа жуулчид нуурын усыг бохирдуулах, машин живж, бензин нь асгарах гэх мэтээр бохирдуулах эх үүсвэр гарсаар байгаа юм.

Б.Туул

Эх сурвалж: