sonin.mn

ДАВОС. /KAZINFORM/. Нефтийн үнэ нэг торх нь 40 доллар болж буурч болзошгүй гэж Нефть экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Абдалла Салем Эль-Бадри хэллээ. Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад тэрбээр үг хэлэхдээ “Дэлхийн эдийн засгийн өсөлт цаашид саарах төлөвтэй байгаа энэ үед нефтийн зах зээлийн нийлүүлэлт хэтэрч, эрэлт нь буурч байна” гэжээ. Мөн “Түүхий нефтийн үнэ нэг торх нь 40 доллар болж буурч магадгүй. Үүнээс ч доош унаж болзошгүй” гэж тэрбээр хэлсэн байна.

Г.Доржханд

Эх сурвалж: