sonin.mn

Сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулан төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулах төсөл боловсруулсан байна.

Төсөлд Улаанбаатар хотод нийт 1 сая 226 мянга 991 иргэн амьдарч байгаагаас 22 хувь буюу  267.281 хүүхэд  ЕБСургууль, цэцэрлэгт, 7 хувь буюу   81.648  иргэн Төрийн байгууллагад, 27 хувь буюу  329.003  иргэн аж ахуйн нэгж байгууллагад,14 хувь буюу  171 000 оюутан  их, дээд сургуульд суралцдаг гэсэн судалгаа гарчээ. Хотын иргэдийн нийт 70  хувь нь буюу 848 932 иргэн хол, ойроос шалтгаалан нэгэн зэрэг өглөөний 07.00-08.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцсоноор авто замын ачааллыг ихэсгэж байна хэмээн төсөлд тусгажээ. Төрийн байгууллага, их, дээд сургуулийн ихэнх нь хотын төв орчмоор байрладаг тул иргэдийн 30 хувь нь Бага тойруу, Их тойруугийн авто замын хөдөлгөөнд оролцдог байна.

Иймээс үйл ажиллагаа эхлэх цагийг нь давхцуулахгүйгээр цагийн шилжилтийг хийхэд замын түгжрэл тодорхой хувиар багасана гэж үзэж байгаа ажээ. Тиймээс ажил, сургууль, цэцэрлэг эхлэх цагийн хуваарийг өөрчлөхөөр төлөвлөсөн байна. Тодруулбал цэцэрлэг, сургуулийн 08.30 цагийг өөрчлөн 08.00 цаг болгох, их дээд сургуулийг 09.30-10.30 цаг, төрийн байгууллагуудыг 09.00 цаг, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг 08.30 цагт эхлүүлэхээр дээрх төсөлд тусгажээ.

Б.Заяа

Эх сурвалж: