sonin.mn

Оросын “Газпром” холдинг борлуулалтын шинэ сувгууд нээхийг  зарим  орд газруудад  хөрөнгө оруулахаас илүүд үзэж байна. Холдинг нь ирээдүйтэй гэгдэх “Түркийн урсгал” төсөлд  Ямалын олборлолтод төлөвлөж байсан хөрөнгийг оруулахаар болжээ. Тэд  өөрийн “Газпром олборлолт Надым” ( “Газпром”-ын Ямалын хойг  дээрх төслийн оператор) болон “Газпром олборлолт Ямбург” охин компаниудын Бованенково болон  Тазовскийн орд газрууд дахь боловсруулалтын төлөвлөгөөг өөрчилжээ. Эдгээрийн оронд хөрөнгийн зарим хэсгийг 

“Түркийн урсгал”-ыг  барихад зориулахаар шийдвэрлжээ.  Шинэ урсгал нь Украины нутаг дэвсгэрээр явдаг  ЕХ-ны орнуудад хий нийлүүлэх  “Өмнөд урсгал” хоолойг орлох бөгөөд  2020 онд ашиглалтад орох ёстой  юм.  Үүний тулд эхний ээлжинд өмнө 2017 онд хүлээлгэн өгөхөөр  төлөвлөж байсан гуравдахь ээлжийг тодорхой бус хугацаагаар хойшлуулжээ. ”Газпром олборлолт Ямбург ”дахь  эх сурвалжийн үзэж байгаагаар,  тус компани   Тазовын нефть-хийн  орд газрын боловсруулалтын бэлтгэл ажлын хөрөнгө оруулалтыг  багасгажээ ( тус орд нь  100 тэрбум шоо метр хий болон 100 сая тонн нефтийн  нөөцтэй үнэлэгдсэн ).


Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар,  “Түркийн урсгал”-д орд газарт өмнө суулгасан  хөрөнгийг шийлжүүлэх нь зайлшгүй   аж. Харин дахин хувиарлагдах санхүүжилтын заримыг  Харасавейскийн   (Бованенковогаас  баруун-хойд хэсэгт орших бөгөөд эл орд газрыг ашиглахад компани 3,1 тэрбум рублийг төлөвлөж байжээ. Харин одоо эл ажил зогсчээ) болон “Силы Сибири”(“Сибирийн хүч”) орд газруудын төслүүдийг   шуурхай  боловсруулахад чиглүүлж магадгүй байна. Яг одоо   компани дээр энэ сэдвийг  хэлэлцэж  ярилцаж буй юм. Ийнхүү Орос улс  хийн экспортоо нэмэгдүүлэх зорилгоор  эрчимтэй үйл ажиллагааг өрнүүлж байна. Дашрамд хэлхэд, өнгөрсөн оны 12-р сарын эхэн үеэр Орос улсын ерөнхийлөгч Владимир Путины Түрк улсад хийсэн  албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын тэргүүн нар “Түркийн урсгал” хийн хоолойг  барихаар тохиролцсон.Уг хоолойгоор  Европын орнуудад нийлүүлэлт хийх боломж нээгдэж буй юм. 

А.Огторгуймаа