sonin.mn

Нvvдлийн мал аж ахуй зонхилсон манай орон энэ жил бэлчээр хийгээд газар нутгийн хувьд тун хvндхэн болж мэдэхээр болжээ. Учир нь энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр инженерийн хийцтэй худаг ганцыг ч байгуулахгvй гэнэ.


Уг нь өнгөрсөн жил улсын хэмжээнд инженерийн хийцтэй нийт 1128 худаг байгуулж байжээ. Тvvнчлэн шинээр худаг гаргах болон засвар шинэчлэлтийн ажилд улсын төсвөөс 10 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин энэ онд төсвийн орлого хязгаарлагдмал байгаа учраас бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад тодорхой мөнгө хувиарлаагvй. Тиймээс энэ асуудалд орон нутгийн удирдлагууд, малчид өөрсдөө анхаарлаа хандуулах шаардлагатай болсон хэмээн салбар яамны мэргэжилтнvvд хэлж байгаа юм. Тvрvvч нь 1-р нvvрт

Тvvнчлэн нийт бэлчээрийн 80 орчим хувийг усжуулах шаардлагатай гэсэн судалгаа гарсан байдаг. Тухайлбал, зvvн болон говийн бvсийн аймгуудад газрын гадаргын ус ховор учраас бэлчээрийн усан хангамж муу байдаг. Тиймээс Сvхбаатар, Дорнод, Хэнтий аймагт илvv олон худаг гаргах шаардлагатай байгаа аж. Харамсалтай нь төсөв байхгvй гэдэг хэцvvхэн тайлбараар өнөө жилийг аргацаах нь. Яах вэ, “хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг шиг нэгэнт хөрөнгө мөнгөгvй юм чинь “худаг барих ёстой” гэж мянга хашгираад нэмэргvй. Гэхдээ энэ нь нөгөө талаас нь харвал ам, ажил хоёр нь зөрж, нэг гараараа бодлого тодорхойлж, баталчихаад, буруу хараад тэрхvv бодлогоо цаасан дээр байхад нь л базаж хаяж байна гэсэн vг.

2014 оны эцсийн дvнгээр манай улсын нийт малын тоо 52.0 саяд хvрсэн. Тэгвэл бэлчээрийн усан хамгамж муутай Сvхбаатар аймгийн хувьд 2.818.181, Дорнод 1393447, Хэнтий 3 268 826 мал тус бvр тоолуулсан байдаг. Тэгвэл эдгээр аймгууд хэрхэх вэ. Хэдийгээр ХХААЯ-ны мэргэжилтнvvд зарим аймгийн сайн жишгээр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс малчдын усан хангамжийг сайжруулахад тодорхой хэсгийг нь зарцуулах шаардлагатай гэж vзэж байгаа ч асуудлыг ингэж шийдвэрлэсэн нь тун цөөн. Тvvгээр ч зогсохгvй нэгэнтээ нийт газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөд өртчихсөн өнөө цаг vед дээр дурьдсан 52 сая толгой мал байтугай орон нутгийн иргэд ч харангадах аюулд өртөх магадлалтай. Мэдээж цөлжилтөд нөлөөлж байгаа гол хvчин зvйлvvд нь уул уурхай, зам тээвэр.

Гэхдээ vvн дээр мал аж ахуйн нөлөөлөл чамгvй хувийг эзэлдэг. Малын тоо хэт өсч, бэлчээрийн даац хэтрэн, бэлчээр доройтон цөлжих нь эргээд малын ашиг шимд сөргөөр нөлөөлж, ган, зуданд нэрвэгдэх эмзэг байдлыг нь нэмэгдvvлдэг гэдгийг салбарын мэргэжилтнvvд болон малчид ч хэлдэг. Тэгэхээр малын тоо толгойг өсгөхийн тулд бусад асуудлыг орхигдуулж боломгvй байлтай. Хэрвээ бид энэ жил бэлчээрийн усан хангамжид тодорхой хэмжээгээр анхаарал хандуулахгvй бол өнгөрсөн жил сvр дуулиантайгаар батлаад байсан 2030 он хvртэл Монгол Улсын тогтвортой хөгжлийн суурь баримт бичиг болох Ногоон хөгжлийн бодлогод сөргөөр нөлөөлөх болно гэдгийг өнөө цагт бодохоос илvv тодорхой арга хэмжээ авах шаардлагатай болоод байна.


Эх сурвалж: