sonin.mn

Монголын жүдо бөхийн шигшээ багийн    тамирчид ОХУ-ын нэгдүгээр    шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байна. ОХУ-ын жүдо бөхийн нэгдүгээр шигшээ багт олимп, дэлхийн шилдэгт бөхчүүд байдаг. Тэд өнгөрсөн арваннэгдүгээр дүгээр сард манай улсад ирж хамтарсан бэлтгэл хийсэн. Тиймээс энэхүү хамтарсан бэлтгэлийг туршлага солилцоход үр дүнтэй хэмээн холбооны удирдлагууд онцолж байлаа.

Шигшээ баг тамирчид ирэх  сард Европийн цуврал тэмцээнүүдэд зодоглоно. Мөн залуучуудын шигшээ багт Испани улсын хөнгөн жингийн хоёр тамирчид ирж бэлтгэлээ базааж байна. Монголын жүдо бөхийн холбооны зүгээс энэ сард Оюутны Универсиад тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ тэмцээнд түрүүлсэн тамирчдын дэлхийн оюутны их наадамд өрсөлдүүлэх юм. Тэмцээн ирэх долоодугаар сард БНСУ-д болно.

Эх сурвалж: