sonin.mn

ЭР-РИЯД. /ANADOLU/. Саудын Аравийн хаан Абдулла бин Абделазиз таалал төгсөж, угсаа залгамжлагч хунтайж Салман шинэ хаан боллоо. Хаан Абдулла 91 насандаа таалал төгссөнийг өнөө өглөө Саудын Аравийн хааны шүүх телевизээр мэдэгдсэн юм. Угсаа залгамжлагч хунтайж Салман бин Абделазиз нефтиэр баялаг энэ улсын шинэ хаан, хунтайж Макрин бин Абделазиз угсаа залгамжлагч шинэ хунтайж болсныг тус шүүх нийтэд зарлалаа.

Абдулла уушгины халдварт өвчин тусаж, саяхан эмнэлэгт хэвтсэн юм. Тэрбээр 2012 оны 11 дүгээр сард нурууны мэс засалд орсноосоо хойш гадаад улсад болсон арга хэмжээнүүдэд оролцохгүй байсан билээ. Тухайлбал, саяхан Катарын нийслэл Доха хотод болсон Персийн булангийн улсуудын дээд хэмжээний уулзалтад оролцоогүй. Өдгөө 79 настай Салман нь таалал төгссөн хааны эцэг нэгтэй дүү нь юм. Мөн Макрин нь Абдуллагийн  эцэг нэгтэй дүү бөгөөд Саудын Аравийг үндэслэгчийн хамгийн бага хүү билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: