sonin.mn

Нийслэлийн Засаг дарга “Газар чөлөөлөх нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай захирамж гаргалаа. Захирамжаар  нийслэлийн Засаг даргын 2014 оны А/874 дүгээр захирамжаар баталсан  нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны ажлын байрны нөхцлийг сайжруулах, Сэлбэ дэд төвийн төсөлд хамрагдаж буй айл өрхийг түр шилжин суурьшуулах 50 айлын орон сууцны барилгын газарт байгаа газар эзэмшигч иргэдийн нөхөх олговрын жагсаалтыг баталлаа.

Захирамжаар баталсан 2 иргэнд олгох нөхөх олговрын 235 сая төгрөгийг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн I шатны ажлын Улаанбаатар хотын хариуцах хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болгов. Захирамжийн хэрэгжилтэд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат хяналт тавина.

Б.Заяа

Эх сурвалж: