sonin.mn

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Умард Солонгосын дэглэм нуран унах болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама америкчуудад хэлжээ. Тэрбээр “YouTube”-ээр ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна. “Цаг хугацаа өнгөрөхөд бид энэ дэглэм унахыг харах болно” гэж Обама хэлээд үүнийг цэргийн бус замаар хийнэ гэж нэмж хэлжээ. Цөмийн болон цэргийн чадавхиа идэвхтэй нэмэгдүүлж буй “Умард Солонгос нь хамгийн тусгаарлагдмал, хориг арга хэмжээнд илүү ихээр өртсөн, дэлхийн улс орнуудаас таслагдсан улс болохыг” Обама сануулсан байна.

Америкийн Ерөнхийлөгч пүрэв гарагт “YouTube” сүлжээг үүсгэн байгуулагчдын асуултад интернэтээр шууд хариулжээ. Түүнтэй “эрч хүчтэй боловсролтой "YouTube" хэрэглэгчдийн гол дуу хоолой болсон хүмүүсийн нэг” гэж Цагаан ордноос  танилцуулсан Ханк Грин, интернэт хэрэглэгчидтэй санал бодлоо хуваалцдаг, шинийг санаачлагч залуу америк бүсгүй болох Бетани Мота, “YouTube”-д хамгийн алдартай африк гаралтай америк бүсгүй Глозелл Грин нар ярилцжээ. “Sony Pictures Entertainment” компанийг хакердсаны хариуд Умард Солонгост авсан хориг арга хэмжээгээ АНУ нэгдүгээр сарын эхээр чангатгасан юм.

Д.Жаргал