sonin.mn

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д шинээр байгуулагдсан компаниудын тоо 2014 онд 46 хувиар өсөн 3.65 саяд хүрснийг хамгийн сүүлийн үеийн мэдээ харууллаа. Тус улсын Аж үйлдвэр, худалдаа хариуцсан газрын мэдээлэлд дурдсанаар, шинэ компаниудын бүртгүүлсэн нийт хөрөнгө 2014 онд өмнөх оныхоос 99 хувиар өсч, 19.05 их наяд юань буюу 3.11 их наяд долларт хүрчээ.

Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойшхи хугацаанд өдөрт 10 600 компани шинээр байгуулагдаж байжээ. Тэр үеэс тус улс шинээр бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс бизнесийн бүртгэлийн журмаа шинэчилж эхэлсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: