sonin.mn

ШИНЭ ДЕЛИ. /Sputnik/. Украины зүүн нутгийн Донецк болон Луганск мужуудад нөхцөл байдал хурцадмал байгаатай холбогдуулан Энэтхэгийн Дотоод хэргийн яам өөрийн орны иргэд ялангуяа оюутнуудаа тус бүс нутгаас яаралтай гарч явахыг зөвлөсөн мэдэгдэл хийжээ.

“Өнгөрсөн зургадугаар сард Киев хот дахь Энэтхэгийн Элчин сайдын яам Донецк, Луганск дахь иргэдээ нүүлгэн шилжүүлсэн. Үүнээс хойш, Донецк, Луганскийн бүс нутагт байлдааны ажиллагаа үргэлжилсээр байгаа учир тухайн хоёр мужид буцаж очихгүй байхыг Элчин сайдын яам иргэддээ байнга анхааруулсаар ирлээ. Элчин сайдын яам сануулга өгсөөр байтал цөөн тооны оюутнууд Украины зүүн нутаг дахь сургуульдаа буцаж очсон байна” гэж уг мэдэгдэлд дурджээ. Есдүгээр сард Минск хотод болсон хэлэлцээгээр гал зогсоох гэрээ байгуулсан хэдий ч Украины арми болон босогчдын хооронд мөргөлдөөн гарсаар байна.

Мөргөлдөөн шинэ оны эхний долоо хоногт эрчимжиж эхэлжээ. Энэ үеэр украинчууд Донбасс дахь иргэд оршин суудаг бүс рүү их буугаар галлажээ. Ням гарагт Украины арми Горловка хотын орон сууцны хорооллуудад агаараас цохилт өгч, 30 гаруй энгийн номхон иргэний амийг хөнөөсөн гэж Донецкийн босогчид мэдэгдлээ. Мөн пүрэв гарагт троллейбусны буудал руу их буугаар гал нээсний улмаас 15 хүн амиа алдсан байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: