sonin.mn

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын нэр бүхий гишүүдээс гаргасан дэд сайдын орон тоог цомхотгох, тэдгээрийн ажлын албаны зардлыг танах тухай асуудлын холбогдох хэлэлцүүлгийг хийснээр эхэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү төсвийн тодотголоо нэн яаралтай хэлэлцэхгүй бол төрийн албан хаагчид цалингүй байгааг анхааруулаад энэ талаар тодорхой тайлбар шаардсан юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей он гараад нэг сар дуусах гэж байхад төсвөө ярихгүй байгаа тухай О.Баасанхүү гишүүний хэлсэнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд "Төсвийн тодотголын 2 дахь шатны хэлэлцүүлгийн үеэр нэр бүхий гишүүд дээрх саналыг оруулж ирсэн. УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд зарчмын санал гаргасан тул эл асуудлыг хэлэлцээд явж байна" гэсэн тайлбарыг өглөө.

Одоогийн ажиллаж буй 17 дэд сайдыг цомхотговол нэг жилд  590 сая төгрөг хэмнэх бөгөөд харин тэдгээрийн гэнэт халагдсаны тэтгэмжид 330 сая төгрөг өгөх шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Өөрөөр хэлбэл 260 сая төгрөг хэмнэх тооцоо гарсан аж.

Б.Туул

Эх сурвалж: