Монголчууд бид түүхэн замналыг 1990 оноос хойш онцгойлон анхаарч ярьж бичдэг болов. Түүхэн замналыг сонгох асуудал аугаа том зарчмын өөрчлөлттэй шүтэлцэж тавигддагийг амьдрал харуулсаар байна. Түүхэн замналаар бидний ойлголт сүүлийн зуу гаруй жилд нэн төвөгтэй нөхцөлд төлөвшиж буйг хэлэх шаардлагатай. Зүй нь түүхэн замналыг цогц судалгааны үндсэн дээр тодруулж, гадаад дотоод хүчин зүйлсийн харьцааг харгалзаж, дотоод гадаад бодлогын далд зөрчлүүдийг байнга хяналтандаа байлгаж төрийн том бодлогоор зохицуулаад байвал, ялангуяа бага буурай улсууд ерөнхий хандлага чиглэлийг барьж яваад байж болдгийг зарим орны туршлага харуулсан. Бид эл асуудлыг юуны өмнө Куба улстай холбож цухас ярих нь зөв байх.
Кубын удирдлага сүүлийн хагас зуу гаруй жилийн туршид улс орноо 1962 оноос тавигдсан том том хоригуудын дундуур залуурдахдаа Кубыг ямар ч л байсан социалист замналаар тууштай урагшлуулж лут амжилтуудад хүрчээ. 2014 оны 12-р сараас АНУ Куба улсад тавьсан эдийн засгийн, банк санхүүгийн, худалдааны хоригуудаа цуцаллаа. Үүнтэй уялдаж Кубын удирдагч Рауль Кастро: “Куба цаашид ч социалист замаар замнах болно... Куба социалист тогтолцоогоо хэзээ ч өөрчлөхгүй... Бид Америкийн улс төрийн тогтолцоог өөрчлөлийг хэзээ ч шаардахгүй шиг Америк ч бидний сонголтыг хүндэтгэхийг хүсч байна” гэлээ.
Кубын удирдагчийн ийм чухал үг “Үндэсний шуудан” сонины 2014 оны №245-д нийтлэгдлээ. Социалист замналаар урагшлахын жинхэнэ бодит туршлага ийнхүү Латин Америкийн ертөнцөд амилж чадсаныг бид зон олондоо толилуулах учиртай. Куба улс нь зах зээлийн социализмаар, аль эсвэл Ардчилсан социализмаар зүгэлсэнгүй, харин шинжлэх ухааны социализмаар, марксизм-ленинизмийн онолоор, төрийн социалист нэгдсэн бодлогод тулгуурлаж өнөөгийн өндөрлөгт хүрч очоод байна.
Олон давхар том том хоригуудаа АНУ нэгэнт цуцалсан учраас Куба улсын хувьд социалист замналаар урагшлахдаа улс төрийнхөө тогтолцоог, юуны өмнө коммунист намынхаа удирдан чиглүүлэгч үүргийг хэвээр нь үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ дахин зарлан тунхагласан. Социалист Кубын бодит туршлагыг Латин Америкийн олон орнууд судалж социалист замналыг амилуулах лут бодлогыг хэрэгжүүлэх болсоныг хэлбэл зохино.
Кубын коммунист нам сүүлийн хагас зуу гаруй жилд марксизм-ленинизмийг, ажилчин ангийн аугаа сургаалийг өндөрт мандуулан дэлхийн коммунист хөдөлгөөний манлайд явж чадсанаа харууллаа.
Бид социалист Кубын түүхэн замналыг ийнхүү тодорхойлохдоо юуны түрүүнд ЗХУ-ын коммунист нам, Хятадын коммунист нам хоёрыг социалист замналаасаа
холбирон гарч, түүхэн буруу голдрилоор гэлдэрсэнийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Орос улс яаж том гүрэн болж хувирсаныг, Хятад улс яаж лут гүрний зиндаанд хүрч очсоныг бид хоёрхон тоо баримтаар олон удаа дурьдаж хэлсэн билээ.
Том гүрэн болохын тулд газар нутгийн хэмжээг юуны өмнө хөнддөг. Орос, Хятад хоёр улс түүхэндээ хэзээ ч 10 сая кв.км нутагтай байж үзээгүй. Орос улс том гүрний төвшинд гэтэж очихдоо Их Монгол улсын 15 сая кв.км нутгийг хулгайлж авсаныг бид дурьдсаар ирэв. Ингээд ОХУ 17 сая кв.км нутагтай том гүрэн болж хувирахдаа далд колоничлолыг сүүлийн 500 жил амилуулж чадлаа.
Өөрөөр хэлбэл Орос гүрэн нь социалист замналаар явсан биш, харин далд колониалист замналаар цуцалтгүй зүтгэсээр өнөөг хүргэсэн. Тэгвэл Хятад улс бараг 10 сая кв.км нутагтай болчихоод байгаагийн 5 сая кв.км нь буюу 50 гаруй хувь нь Их Монгол улсын газар нутаг байсныг бид өмнө нь дурьдаж байлаа. Хятад гүрэн өөрийгөө социалист замналаар цуцалтгүй ахиж яваа гэж тунхагладаг боловч жинхэндээ энэ нь социалист замнал биш Хятадын гоц өнгөт колониалист замнал болчихсон гэдгийг бид олж тогтоосон гэлтэй.
Хоёр хөрш гүрэн маань Их Монгол улсыг холын ярвигтай сэм эзлэн түрэмгийлэх бодлогоор задлан бутаргаж үлэмж хэмжээний газар нутгийг өөрийн эзэмшил нутаг болгож чадсан шившигт түүхэн туршлага байдгийг хэлэх хэрэггэй. Сүүлийн үед газар нутгийн асуудал яригдахад далд колоничлол ямар өргөн цар хүрээгээр амилсныг бид анзаарч айхавтар эзмэглэж явдгаа нуулгүй илчилсээр ирлээ.
Бас Орос ба Хятад эзэрхэг засгууд Их Монгол улсыг хуваан авч сарниулсан гэсэн нэгэн лут улстөрийн дүгнэлт 1997 онд нийтлэгдсэн. Уул дүгнэлтийг чухамдаа 1922 онд жанжин Д.Сүхбаатар хэлжээ. Энэ аугаа дүгнэлтийг бид 2007 онд хэвлэгдсэн “Монголын нийгмийн тулгамдсан асуудлууд” гэсэн цуврал бүтээлийнхээ 7-8-р хуудаснаас түмэн олондоо дахин толилуулбал:
“ “Хөх тэнгэр” сонины 1997 оны 3-р сарын 9-ний дугаарт жанжин Д.Сүхбаатарын хэлсэн нэгэн чухал үг нийтлэгдлээ. Энэ гайхамшигтай үгийг 75 жилийн дараа монголчууд анх удаа сонсож байна. Энэ бол 1922 оны 7-р сарын 17-ны өдөр Д.Сүхбаатарын хэлсэн үг болой. Эл үгийг бид зориуд ишлэл болгож авсан. Д. Сүхбаатар хэлсэн нь:
“Чингис хаанаас инагш бүх монгол улсын төр улам улмаар хүчин буурсан учир Монгол улсыг их хүчит орос ба хятад зэргийн эзэрхэг засгууд зүг бүрээс хуваан авч сарниулснаас хойш он удсан нь харилцан бие биесийг танихгүй өөр овогтон мэт үзэх болжээ. Одоо аваас Ардын эрхт засгийг байгуулж бүх монгол овогтныг нэгтгэхийг гол зорилт болгосон тул Монгол овогтнууд учрыг мэдэж, Монгол улс лугаа нийлье” гэжээ.
Улс төрийн энэ суут томъёолол 75 жилийн туршид далд архивт нууцлагдаж байснаас болж 1921 оны ардын хувьсгалын улс төрийн жинхэнэ мөн чанар, ардын эрхт засгийн гол зорилт тодорхойгүй болчихсон байв.
Бүх монгол овогтныг нэгтгэх нь ардын эрхт засгийн гол зорилт гэж 1921 оны хувьсгалчид маань зөв томъёолжээ. Ардын хувьсгалыг ардын эрхт засгийн дэвшүүлсэн гол зорилттой холбож баймааж л бид бүгд Монгол ардын хувьсгалын нэн эмгэнэлтэй, ээдрээтэй олон зүйлийг, зарчмын шинжтэй олон асуудлыг ухааран ойлгож, ардын хувьсгалын хожмын эмгэнэлт түүхийг ч, 1922-1940 оны болон түүнээс хойшхи улс төрийн хэлмэгдүүлэлтийн учир шалтгааныг ч, Монгол улсын хувьд Зөвлөлт гүрний болон Хятад улсын явуулсан далд бодлогын нууцыг ч тайлж болох болов уу”.
Бид дээрхи цуврал номын 8-9-р хуудсанд үндэсний үзлийн талаар дурьдсан нэгэн баримтыг толилуулъё:
“Монголчуудын үндэсний үзэл сэргэж буйд нь үнэхээрийн дургүйцдэг гадаадын хүчин бий. Монгол үндэстний нэр сүрийг дэлхий дахинаа гутаахын тулд “өнөөгийн монголчууд нь Чингисийн үеийн монголчууд биш, Монголчууд бол үндэстэн биш, Монголчуудын үндэсний үзэл бол феодализмын үлдэгдэл мөн, Монголчуудын үндэсний үзэл сэргэвэл Ази тивийн тогтвортой байдалд аюул учирна” гэх зэрэг улс төрийн шалдир балдир томъёоллууд гарч ирээд байгаа.
Ийм томъёоллуудын цаана гаднын далд бодлого халхлагдаж байдаг нь нэгэнт нууц биш болжээ. “Оросуудын үндэсний үзэл бол феодализмын үлдэгдэл мөн, Оросууд бол үндэстэн биш, саармагжсан омог, Өнөөгийн оросууд бол Александр Невский хааны үеийн оросууд биш” гэсэн элий балай томъёоллуудыг монголчууд хэзээ ч ярьж байгаагүй.
Оросын болон Хятадын түүхчид Чингис хааныг, Монгол их гүрний түүхийг хамгийн башир бүдүүлэг аргаар гуйвуулан доромжилдог байхад монголчууд оросын болон хятадын хаадыг, орос болон хятад гүрний түүхийг хэзээ ч мушгин муучилж байсангүй” гэжээ.
Ер нь үндэсний үзэл зөв зүгээр байж байгаад л гэнэт хурцдаад явчихдаг зүйл биш, тэрбээр хамгийн гол нь тухайн үндэстэн үлэмж хэмжээний газар нутгаа, байгалийн баялагаа бусад гүрэнд түрэмгийлүүлэн алдсанаас хурцадмал шинжийг олдогийг түүхэн баримтууд харуулсаар байна. Их монголчууд бол зөвхөн дан ганц үндэсний үзлийг улс төрийн жижиг зиндаанд ярьж явсангүй.
Их монголчууд нь үндэсний үзэл гэхээсээ илүү үндэсний их үзлийг товойлгож, уул үзлээ билиг оюунтай, билиг ухаантай шүтэлцүүлж улмаар дээд онол руу зангидахдаа нэгэн том ухагдахуунтай, тухайлбал бие даасан бодлоготой тун зөв голдрилоор уялдуулж чаддаг байсныг бид олж тогтоосон.
Тийм ч учраас үндэсний үзлийг, ялангуяа үндэсний их үзлийг бид ямарч л байсан феодализмын үлдэгдэл, аль эсвэл зэрлэг капитализмын үлдэгдэл гэж дүгнэдэггүй. Бид үндэсний их үзлйиг чухамдаа Их монголчуудын арван онолтой холбож, улмаар Чингис хааны улс төрийн том бодлого дээр зангидаж ухаарах чиглэлийг л хатуу баримталж явдаг.
Бүх Монгол овогтныг нэгтгэхийг Ардын хувьсгалын гол зорилт болгож жанжин Д.Сүхбаатар 1922 онд сонордуулсан нь чухамдаа Их Монгол улс, үндэсний их үзэл харилцан гүн шүтэлцэлтэй байсныг жанжин Д.Сүхбаатар ухааран ойлгож чадсаны чухал илрэл болж өгчээ гэж бид дүгнэж байгаа. Хэрэв Их Монгол улсын асар их нутгийг хөрш хоёр улс маань эзэрхийлэн түрэмгийлж аваагүй байсан бол бүх Монгол овогтныг нэгтгэх зорилт тавигдахгүй л байсан болов уу.
Монгол улсын түүхэн замналтай уялдуулж бид хэд хэдэн улс төрийн чухал ишлэлүүдийг дахин толилуулах нь зүйтэй гэж үзэв. Ийм ишлэлүүдийг сонордуулахдаа бид нэгэн оноч үг санаанд бууж ирдэгийг энэ дашрамд дурьдъя гэж бодлоо. Тухайлбал:
“Адгийн хүн хүн ярьдаг,
Эгэл хүн амьдрал ярьдаг,
Агуу хүн сэдэв ярьдаг”.
Ингээд бид Хятад улсын Ерөнхийлөгч Чан Кай Шигийн зөвлөх Хаганчулуу Монгол улсынхаа түүхэн хувь заяаны талаар нэн чухал томъёоллыг дэвшүүлсэн бөгөөд энэхүү томъёолол “Зууны мэдээ” сонины 2014 оны №35-д нийтлэгдсэнийг толилуулбал:
“Хүү минь Москва, Бээжин хоёр олон жил Монголын хувьд барьж ирсэн нэг бодлого байдаг. Тэр нь Монголыг хөгжүүлж болохгүй, Улаан Үүд, Хөх хотод хүрэхээргүй хэмжээнд барьж байх ёстой гэж. Тэр нь Орос, Хятадууд монголчуудад дургүйдээ бус, хэрвээ Монгол улс Хонгконг, Тайвань шиг өндөр хөгжчихвөл Монголыг тойрсон эсгий туургатан субъектуудын хувьд төвийн татах хүчин нь Москва, Бээжин бус, Улаанбаатар болж хувирна.
Энэ нь ЗХУ, БНХАУ-ын хувьд нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд шууд нөлөөлөх магадлалтай гэж үздэг. Үүнийг шинэ Монголын залуу улс төрчид та нар байнга санаж байх нь зүйтэй юм шүү” гэж хэлсэн. Хаганчулуу хоёр том хөршийн баримталдаг улс төрийн хар хайрцагны бодлогын сүрхий нэгэн нууцлалыг дэлгэж тавьсаныг монголчууд маань зүрх сэтгэлдээ тун ойрхон хүлээж авах нь ойлгомжтой.
Монгол улсыг Их Монгол улсын тэр өндөр төвшингөөс, 25 сая кв.км нутагтай, 10 сая хүн амтай, 200 сая толгой малтай, 500 мянган хүчирхэг цэрэгтэй их улсыг 800 жилийн дараа гэхэд жижиг буурай улс болгохдоо 1.5 сая кв.км нутагтай, 3 сая хүн амтай, 40-50 сая толгой малтай болгож хувиргасан чанарын аймшигтай өөрчлөлтийг, бүтцийн “гайхалтай” хувьсалыг амссан тийм улс орон энэ дэлхийд Монголоос өөр улсын их түүхээр ингэж даажигнан тоглож тоглочихоод хүн ардыг нь тасралтгүй колоничлон мөлжсөөр дээд зэргийн доройтолд оруулчихсан мөртлөө Монгол улсад хоёр хөрш гүрэн цаашдаа ч харгис далд бодлогоо үргэлжлүүлнэ гэдэг нь Чан Кай Шигийн зөвлөх Хаганчулууны дүгнэлтээс мэдэж болно.
20-р зуунд ч, бас 21-р зуунд ч Монгол улсыг аль болохоор хөгжүүлэхгүй байх, дундаас доогуур төвшинд өсөлт хөгжилтийнх нь хурдацыг атгаж барих, далдуур колоничилж, эд баялагийг нь цөлмөх нууцлаг колониалист бодлогоо үргэлжлүүлэх нь чухамдаа хөрш хоёр том гүрэн сэм хулгайлан эзэгнэсэн нутаг дэвсгэрээ алдахгүй байх гэсэн том бодлогоос шууд үүдэлтэй гэдгийг монголчууд бид байнга мэдэж байх ёстой юм шүү.
Хоёр хөрш гүрэн маань өөрсдийгөө социалист улс биш гэдгийг ард түмэндээ, ажилчин ангидаа хэлэхгүй тас нууж, далд колониалист бодлогоо машид нууцлан ард олондоо, дэлхийн түмэн олонд социалист бодлогыг хэрэгжүүлдэг гэж, социалист замналаар гайхамшигтай гоё хөгжиж байна хэмээн сонордуулж тархи угаалтыг хийсээр өнөөг хүргэчихээд байгаа.
Гэвч хоёр том хөрш гүрний бодлогын нууц цаашдаа хүн төрөлхтний хувьд нууц байхаа больж эхэлсэнийг Оросын болон Хятадын удирдлага мэдэх л болно. Эл хоёр гүрэн далд колониалист бодлогоо олон жилээр нууцлах гарцгүй болсон гэдгээ анзаарч эхэлсэн гэдгийг ч хэлэхэд юу нь буруудахав. Бид хоёр хөрш маань айхавтар сөргөлдөж байсан үеийн нэгэн баримтыг дурьдъя.
Миний бие 1950-иад онд Москвад суралцаж байхдаа олон Хятад оюутнуудыг мэддэг байсан. Заримтай нь нэг өрөөнд ч хамт амьдарч явлаа. Хятад оюутнууд хичээл номоо их давтддаг. Ер нь нэн чармайлттай, хөдөлмөрч залуус байсан төдийгүй тэд үе үе цугларч хуралддагийг би санаж байна. Би бас Хятадын хоёр аспиранттай, хоёр Монгол аспиранттай тавуулаа нэг өрөөнд амьдардаг байв.
Миний сэтгэл оюуныг хамгийн их эмзэглүүлсэн асуудал бол 1950-иад оны эцсээр ЗХУ-ын коммунист нам, Хятадын коммунист нам хоёрын том зөрөлдөөн чухамдаа пролетарийн дик татурын асуудлаар өрнөсөн явдал байв.
Энэ үеэс эхлээд л миний үзэл бодолд айхавтар өөрчлөлт гарч, энэ нь улам лавширсаар 20 жилийн дараа гэхэд дээрхи хоёр том нам хоёулаа жинхэнэ коммунист нам биш, хоёулаа чухамдаа колониалист шовинистуудын улс төрийн нам болж хувирсаныг тогтоосон гэлтэй. Бид коммунист нам гэдэг нэр томъёонд итгэдэг явдал аажмаар замхарсаар коммунист намын цаана ямар айхавтар зөрөлдөөн, тэмцэл нуугдаж байсныг бодит амьдралаар олж харах боломж олдсон.
Бид бас нэгэн баримтыг дурьдъя. Уул баримтыг бид “Одоо цаг” сонины 2014 оны №20 дугаараас олсоноо толилуулбал:
“1964 оны 7-р сард Мао Зэ Дун социалист төлөөлөгчдийн их хурал дээр Хаант Орос нь Хятадын өргөн уудам газар нутаг болох Монгол, Сибирь, Алс дорнод, Камчаткыг хүчээр эзэлсэн гэж мэдэгдсэний хариуд Зөвлөлтийн удирдагч Н.С.Хрушев ширээ шааж босч ирээд “Чи битгий хуцаад бай. Хүнд хэрэгтэй юм ярь” гэж доромжилсон байдаг.
Их Монгол улсын 25 сая кв.км нутгийг жанжин Д.Сүхбаатарын хэлсэнчлэн “Орос ба Хятад зэргийн эзэрхэг засгууд зүг бүрээс хуваан авч сарниулсанаас хойш" хоёр хөрш гүрэн Их Монгол улсын газар нутгийг дахин шинэчилж хуваан эзэгнэх тулаанд эргэж орсныг Мао даргын үг илчлэхэд Хрушев биеэ барьж чадалгүй “Чи битгий хуцаад бай” гэж хариулсанаар тэдний далд колониалист бодлого хүн төрөлхтнийг үлэмж зовоох төвшинд очсоныг гэрчлэх биз.
Улс төрийн шунал бол аймшигт үзэгдэл бөгөөд цаг ямагт улс төрийн аюулт аллагыг дагуулж явдагийг бид мэдэж байх ёстой. Ийм шунал нь бас улс төрийн өш хонзон дээр сүндэрлэдэг нь далд хэлмэгдүүлэлт, далд дайсагналыг төрүүлж байдгийг ч бид мартах ёсгүй. Монголчууд бид тархи толгойгоо, сэтгэл оюунаа саруул тунгалаг байлгаж элдэв шашны мунхаглалд нэрвэгдүүлэхгүй авч явах нь чухамдаа үндэсний их үзлээ унтраалгалгүй байнга сэргээж чадавхижуулж бүх Монгол овогтноо нэгтгэх түүхэн чиглэл рүү хандуулж байх тийм хувь тавьлан бидэнд ногдсоныг хэлэх юун.
Монголчууд бид ялагдлаас айн сандарч болохгүй. Бид ямагт тархи оюунаа, үзэл бодлогоо цэх шулуун байлгаж онол-улс төрийнхөө зөв тэмцлийг хийх увидасаа бадраах чухал нэгэн чиглэл байдгийг мартах ёсгүй.
Бид “Хөх толбо” сонины түрүүчийн дугаарт дээрхи үндэслэл томъёололтой холбогдуулж нэгэн дүгнэлтийг толилуулсанаа дахин дурьдвал:
‘‘Оросын ажилчин анги ч тэр, Хятадын ажилчин анги ч ялгаагүй жинхэнэ бодит үнэнийг мэдэх ёстой. Монголчууд бид ямарч л байсан Оросын шовинизмыг, хятадын шовинизмыг олж харсанаар, зуугаад жил хоёр хөршийнхөө далд колоничлолд мөлжүүлж, дарлуулж, элдэв макро аллагад хэлмэгдэн өртөж явсаны хувьд Зөвлөлт холбоот улсыг, Хятад улсыг социалист улс биш гэдгийг мэдэрч Зөвлөлтийн далд колоничлол, Хятадын далд колоничлол ямар аймшигтай мөлжлөгө, хэлмэгдүүлэлт, аллага байсныг мэдэрсэнийхээ хувьд ийм колоничлолын эсрэг тэмцэж ялагдсаар, хүчин мөхөсдөж, олон баатарлаг хөвгүүд охидоо хядуулж хохирсоор 21-р зуунтай золгохдоо Ардчилсан хувьсгалын онол-үзэл-бодлогыг эмхлэн цэгцэлж амжсан төдийгүй, их дээдсийнхээ жинхэнэ бодит түүхийг Их Тэмүчин Чингис хааны онол-үзэл-бодлого дээр уялдуулан зангидаж хүн төрөлхтний түүхийн өндөрлөгөөс, билиг ухаан, ууч сэтгэл, билиг оюуныг үндэсний их үзлээр шүтэлцүүлж дээд онол руу өргөмжлөхдөө бие даасан бодлого, хараат биш засаглал, зарчимч улс төр гэсэн сүлжээн дээр буулгаж долоон том бодлогоор шүтэлцүүллээ” гэв.
Ер нь аливаа хүний түүх намтарт нэн чухал цаг мөчүүд гэж байдаг. Үүнийг би юуны өмнө үзлийн төлөвшилттэй, онолын ухааралтай, бодлогын зүгшрэлтэй холбож үздэг билээ. Ялангуяа том улс төр лүү хандахад 1960 он миний хувьд нэн ач холбогдолтой болсоныг хэлэх нь зөв байх. Цухас дурьдахад гурван баримтыг би онцолдог.
Эхнийх нь баримт бол 1960 оны Үндсэн хуультай холбогдсон. Үндсэн хуулийг Орос хэл дээр хэвлүүлэх ажил дээр намайг томилж ажиллууллаа. Энэ нь социалист Үндсэн хуулийн үг үсэг бүрийг, өгүүлбэр заалт бүрийг чамбайлан унших, уялдуулж ойлгох аятайхан боломжийг надад олгов. Хожим нь социалист Үндсэн хуулийг улс төрийн гол хөтөлбөр болгож аливаа асуудалд хандахад гарын авлага болон хэрэглэж явсаныг, бас үзэл суртлын тэмцэлд Үндсэн хууль чухал ач холбогдолтойг тэгэхэд би ухаарч мэдсэн гэлтэй.
Xоёр дахь баримтын тухай гэвэл 1960 оны 9-р сард “Улс төрийн сургаалийн түүх” гэсэн сурах бичгийн 2 дахь хэвлэл нийтлэгдсэнийг би олж авлаа. Уул том бүтээлийн 777-р хуудсанд В.И. Лениний нэгэн гоц томъёолол бичигдсэнийг олон дахин уншиж, энэ нь миний үзлийн төлөвшилтөнд том эхлэлийг тавьсан гэдгийг би хожим ойлгосон. В.И.Ленин 1922 оны 10-р сарын 6-ны өдөр Улс төрийн товчоонд өргөсөн зурвас бичгэндээ:
“Великорусскому шовинизму объявляю бой не на жизнь, а на смерть” гэж бичсэн байв. Үүнийг утгачилан буулгавал: “Би эцсийнхээ дусал цусыг дуустал Их Оросын шовинизмтой тулалдана гэдгээ зарлаж байна” гэжээ. В.И.Ленин 1922 оны 4-р сарын эхэнд биеийн байдал эрс муудсанаас албан тушаалаа өгч, удалгүй цус харвалтанд өртөж хэвтрийн байдалд орсон ч гэсэн улс төрийн чиглэмж бүхий судалгаагаа үргэлжлүүлж Их Оросын шовинизм гэсэн нэгэн аюултай үзэгдэл үлэмж түгсэнийг В.И.Ленин хамгийн түрүүнд олж харсан төдийгүй Их Оросын шовинизм нь Октябрийн социалист их хувьсгалыг, пролетарийн дик татурыг булшлах том гай хохиролыг авчирна гэдгийг оношилж тогтоомогц Их Оросын шовинизмтой эцсээ хүртэл тэмцэхээ ийнхүү мэдэгдсэн аж.
Зөвлөлтийн бусад удирдагчид Их Оросын шовинизмын аюулыг огт ойлгоогүй явсан. Их Оросын шовинизмыг чухамдаа Зөвлөлт Холбоот Улсыг байгуулах лут асуудалтай В.И.Ленин холбож үзээд сүүлчийн захидлууддаа сэтгэлийг нь ихэд түгшээсэн хэд хэдэн чухал асуудлыг хөндсөн бөгөөд эдгээр асуудал дөнгөж гэхэд л 1975 онд В.И.Лениний бүрэн ботиудын 45 дугаарт хэвлэгдэв.
Өөрөөр хэлбэл 55 жилийн дараа саяын дурьдсан чухал асуудлууд олон түмний хүртээл болсон. В.И.Лениний сүүлчийн захидлууд бол миний хөндөх гэсэн гурав дахь баримт бөгөөд эдгээр захидалд чухамдаа Октябрийн их социалист хувьсгал 1923 онд зогссоны жинхэнэ нууц далдлагдаж байв. Тухайлбал: “...защитить российских инородцев от нашествия...великоросса-шовиниста, в сущности, подлеца и насильника..." гэжээ.
Орос биш төрөлтнүүдийг Их Оросын шовинистоос, уг чанараар нь нэрийдвэл, адгийн шаараас, хүчирхийлэгчээс хамгаалъя гэсэн маш чухал дүгнэлтийг Оросын ард түмэн 1975 онд л олж мэдлээ.
Үүнээс гадна бас хоёр чухал дүгнэлт байсныг дурьдах нь зүйтэй байх. Эхнийх нь дүгнэлт юу вэ гэвэл Троцкий, Сталин хоёрын тэмцэл сөргөлдөөн нь эцсийн дүнд бүх Оросын коммунист большевикуудын намыг устгахад хүргэнэ гэж В.И.Ленин илчилж бичжээ. Дараачийн дүгнэлт нь гэвэл И.В.Сталиныг тус намын ерөнхий нарийн бичгийн даргаас даруй огцруулж, энэ албан тушаалд өөр хүнийг, хамтран зүтгэгчиддээ хүнлэг ёсоор ханддаг тийм хүнийг олж тавих хэрэгтэй гэж В.И.Ленин зориуд анхааруулж дурьдав.
В.И.Ленин аливаа удирдагчийг улс төрийн том бодлогын төвшингөөс дүгнэж цэгнэдэг учраас Зөвлөлтийн удирдагчдаас Зөвлөлт засагт аюул учруулах хүн бол И.В.Сталин юм шүү гэдгийг гаргаж тавьсан. Яагаад ингэж асуудлыг тавих болсон бэ гэвэл Сталин нь Их Оросын шовинист үзэлтэй гэдгийг, өөрөөр хэлбэл адгийн шаар, хүчирхийлэгч этгээд гэдгийг онцолж авч үзсэнтэй холбогддог.
Бүх Оросын коммунист большевикуудын намын Ерөнхий нарийн бичгийн даргаар И.В.Сталиныг хэвээр үлдээх үү аль эсвэл огцруулах уу гэдэг асуудал хоёр удаа хөндөгдсөн бөгөөд эцсийн дүнд түүнийг энэ албанд хэвээр үлдээхээр улс төрийн товчоо шийджээ.
Үүнийг урьдчилж мэдсэн юм шиг В.И.Ленин зориуд анхааруулж сүүлчийн захидалдаа бичихдээ И.В.Сталиныг Генсекээс огцруулах нь жижиг асуудал мэт боловч эцсийн эцэст энэ нь социализмд гамшиг учруулах тийм том асуудал болж хувирч магад гэсэн чухал санааг В.И.Ленин цухалзуулж байв. В.И.Лениний өгсөн улс төрийн анхааруулгыг, сонордуулгыг үл тоомсорлосноос 1923 оны 3-р сард Октябрийн их социалист хувьсгал зогсож В.И.Ленинийг зориуд үхүүлсэн төдийгүй гурван том удирдагчийг хэлмэгдүүлэхдээ.
Троцкийг эх нутгаас нь хөөж, бүх цэргийн жанжин Фрунзийг мэс заслын ширээн дээр үхүүлж, онцгой комиссын дарга Дзержинскийг хорлов. Ингэж ЗХУ-д Сталины шууд заавраар Зөвлөлтийн хамаг гол удирдагчид амь насаа алдсан эмгэнэлт түүх байдгийг бид мэднэ. Энэхүү эмгэнэлт хэлмэгдүүлэлт Монголын удирдагчдыг хүртэл олноор нь хөнөөхөд хүргэсэн ажээ.
Ийнхүү улс төрийн хэлмэгдүулэлт ЗХУ-ыг социалист замналаас нь гаргаж далд колониалист замнал руу оруулсан гэдгийг бид хэлэх ёстой. Жинхэнэ социалист нийгмийг зөвхөн В.И.Ленинээр удирдуулсан бүх холбоотын коммунист большевикуудын нам сүндэрлүүлж чадах байсан. Гэвч түүхэн чхувь заяа буруу голдрилоор эргэсэнээс болж И.В.Сталинаар толгойлуулсан бүх Оросын колониалист шовинистуудын нам хэзээ ч жинхэнэ социалист нийгмийг бадрааж чадахгүй бөгөөд харин хөгжингүй далд колониализмыг байгуулж амжсан гэдгийг түүх нотолсоор байна.
Харамсалтай нь хөгжингүй далд колониализм гэдгийг Оросын дээд удирдлага өнөөг хүртэл огт хөндөж ярихгүй байгаа бөгөөд хөгжингүй социализм гэсэн аугаа нэр томъёоллоор Зөвлөлтийн ард түмнийг, социалист орнуудын ард түмнийг төөрөгдүүлж тархийг нь ёстой угаасан шиг угаасан даа. ЗХУ-д хөгжингүй социализм сүндэрлээгүй байхад Зөвлөлтийн дээд удирдлага өөрчлөн байгуулалт гэсэн нэгэн айхавтар хөтөлбөрийг дэвшүүлж огт байгуулж чадаагүй хөгжингүй социализмтай зууралдаж ноцолдсоор эцэст нь нуугдмал том колони тогтолцооныхоо эхний давхрааг нураалаа.
Гэвч нуугдмал колониализмын эхний бүслүүр нь тасарсан гэж Оросын удирдлага огг ярихгүй байгаа бөгөөд ер нь үүнийгээ нууцалж социалист тогголцоо нурсан гэж албан ёсоор ярьж олон орны удирдагчдыг төөрөгдүүлж социалист орнуудын хөдөлмөрчин олныг ямарч л байсан маанагтуулж чадав.
Харн монголчууд бидний зарим нь Зөвлөлтийн болон Оросын суртал ухуулганд өртөлгүйгээр ЗХУ-д жинхэнэ социализм нь биш чухамдаа далд колониализм сүндэрлэсэн гэдгийг олж тогтоогоод 1990 оны эхэн гэхэд Зөвлөлтийн далд колоничлолоос Монгол улсаа аврах үйлсээ Ардчилсан хувьсгалаар эхлүүлсэн билээ. Зөвлөлтийн далд колоничлол яаж Оросын далд колоничлол болж хувирсаныг монголчууд бид л олж харсан төдийгүй бас Монгол улс руу ахиад хоёр колоничлол орж ирсэнийг бид тодотгож улс орноо гурван давхар далд колоничлолд нэрвэгдсэн гэж “Хөх толбо” сониноор байнга олон түмэндээ ойлгуулах гэж сонордуулсаар байгаа.
Гадны гурван давхар далд колоничлолоос гадна монголчуудын амьдралд өөр өөр чиглэлээр хоёр колоничлол амь бөхтэй үлдсэн гэдгийг ч бид Монгол түмэндээ сонордуулсан. Нэг нь монголчуудын сэтгэл оюуныг эзэмдсэн шарын шашинсаг колоничлол, нөгөөх нь Монголын дарга ангийн гүнд амь бөхтэй үлдсэн манжгүй манжийн колоничлолын үлдэгдлүүд юм.
Нэг үгээр хэлбэл Их Монгол улсыг сарниулан бутаргаж жижиглэхдээ хамгийн гол нь далд колонилолыг харийнхан маш нууцлаг аргаар хүний нүдэнд үл үзэгдэх хэлбэрээр чадамгай нэвтрүүлсэнийг бид сүүлийн хориод жил тасралтгүй ярьсаар эцэс сүүлд нь олон түмэн колоничлол гэдгийг, түүний хор уршигийг ойлгон ухаарч эхэллээ. Монголчуудын тархи угаалт маш хүчтэй явагдсан учраас, бас удирдлагынхаа дээд төвшинд ч тэр, дунд төвшинд ч адил олон түмний дунд хов зөөх, хэрэлдэх, хутгуур хийх үзэгдэл үнэхээр их түгсэн учраас далд колоничлолыг, түүний элдэв хэлбэрүүдийг илчлэхэд маш хэцүү байсан гэдэг нь нилээдгүй хүмүүст ойлгогдож эхлээд байна.
Том гүрэн бага буурай орны зарчмын харьцаа буурай улсын хувьд тун эвгүй чиглэлээр зохицуулагддаг бөгөөд үүний цаана том гүрнүүдийн тохиролцоо хэмээх нэгэн сүрхий хуйвалдаан далдлагдаж байдаг нь илчлэгддэг болсон. Бид үүнтэй уялдуулж Монгол улсын статус кво хэмээх асуудлыг дахин хөндөх хэрэгтэй боллоо. Бүх Монгол овогтныг нэгтгэх шаардлага өнгөрсөн зуунд ч тавигдсан, бас цаашдаа ч тавигдах л болно.
Ийм асуудлыг шийдэхэд халуун дайн дажин ч хэрэггүй, улс төрийн хүйтэн дайн ч ач холбогдолгүй болж байна. Тэр тусмаа валютын тулаан, эдийн засгийн болон санхүүгийн түрэмгийлэл бүр ч утгагүй болж хувирна. Бүх Монгол овогтныг нэгтгэхэд цаашдаа өөр нэг зүйл зонхилох ач холбогдолтой болох байх. Энэ бол улс төрийн том ухаарал.
Их Монгол улсын задрал сарнил нь монголчуудын түвшин сайхны нийхэмийг төлөвшүүлсэнтэй огт холбогддоггүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин түвшин сайхан нийгэмийг сүндэрлүүлсэн явдал их монголчуудын түүхэн том гавъяа байсан бөгөөд дэлхийн хүн амын оршин тогтнолд гэгээлэг чиглэлийг төлөвшүүлэхэд тун нааштай нөлөө үзүүлж, ийм чиглэлийг амилуулахад их монголчууд чухамдаа манлайлах оройллыг гүйцэтгэх хувь тавилантайгаа золгосон билээ.
Үүнтэй шууд уялдаж Их Тэмүчин Чингис хааны өнгөрсөнөөс ирээдүйг өнөөдөр сүндэрлүүлэхэд чиглэгдсэн улс төрийн аугаа том бодлого томъёологдсоныг бидний 2007 онд нийтлүүлсэн “Монгол улсын ээдрээт замнал” хэмээх цуврал номын 193-р хуудаснаас ишлэл болгож толилуулбал:
“Эрх дархдаа эрдэхийг тэвчиж
Эв эеийг эрхэмлэн сахигтун
Эрдэм ухаанд хичээн шамдаж
Шударгуу ёсонг дээдлэн сахигтун
Аугаа ууч сэтгэлийг барьж
Ахуй төрд тустайг үйлдэгтүн
Авах гээхүйн ухаан зарж
Алдсан оносноо дэнслэн ухагтун
Хойчис үрсийн эв эе бат бол
Хамаг Монгол энхжин жаргамуй
Хөх Монголын үрс хойчис
Хүмүүн биедээ эзэн бологтун
Суу билигтээ дээдэлж
Эе зангиагаа бөхлөгтүн
Хөх Монголоо дархалж
Хөрстөд Манлай болгогтун” гэжээ.
Их монголчуудын Хөрстөд манлайлахуйн чиглэлүүд дээрхи бодлогод тусгалаа олсоныг ч бид товч дурьдах хэрэгтэй. Юуны өмнө шударга ёсыг дээдлэх, эв эеийг эрхэмлэх, эрдэм ухааныг эзэмших, эрх мэдэлдээ эрдэхгүй байх, хойчис үрсийн эв эеийг бат болгох, хүмүүн биедээ эзэн болох, Суу билигт их удирдагчаа дээдлэх, ууч сэтгэлээр Ахуй төрдөө тустайг үйлдэх гэсэн чухал томъёоллуудыг бид зориуд онцлон дурьдаж байна.
Гэтэл Монголын их түүхээс үзэхэд, ялангуяа хорьдугаар зуунд 800 жилийн тэртээд дэвшүүлсэн хэтийн бодлогын лут чиглэлүүд олон улсын харилцаанд мартагдаж огт өөр ёс горим тогтсоныг бид илрүүлж болно. Бид бүгд үүнтэй уялдуулж 1945 оны 2-р сард болсон Ялтын уулзалтын талаар том гүрэн яаж бага буурай улсын асуудлыг өөртөө нэн ашигтайгаар шийддэгийг бас бусад том гүрнүүдээр хэрхэн зөвшөөрүүлдэгийг дахин дурьдах шаардлагатай болж байна.
2014 онд ОХУ нь Крымийн хойгийг өөрийн бүрэлдэхүүнд оруулснаас АНУ болон Европын холбоо үүнийг эсэргүүцэж ОХУ-д том хоригууд тавив. 1945 он бол дэлхийн 2-р дайны төгсгөлийн жил байсан ч гэсэн бидний дээр дурьдсан зарчмын чиглэлүүдийг харгалзаж Монгол улсыг тусгаар улс гэж зөвшөөрөх ёстой байсан. Гэвч Монгол улсын улс төрийн статусыг огт өөрөөр шийдсэн нэгэн эмгэнэлт явдал болов.
АНУ, Их Британи, ЗХУ гурав гадаад Монголын статус квог хэвээр үлдээнэ гэсэн улс төрийн томъёоллоор Монгол улсыг тусгаар улс болгохоор шийджээ. Статус кво гэдэг нэр томъёоны цаана ЗХУ-ын том тулган шаардалт далдлагдаж байсан нь дэндүү хожим илчлэгдсэн гэлтэй. Яалтын уулзалт дээр И.В.Сталин хоёрдугаар дайны нэн өвөрмөц улс төрийн хүчин зүйлийн солбилцолыг гярхай харж гадаад Монголын статус кво-г хэвээр үлдээнэ гэж нөгөө хоёр гүрнээр зөвшөөрүүлэхдээ цаана нь Монгол улсад асар их хохиролтой аймшигтай томъёолол нуугдаж байсныг Монголын дээд удирдлага сүүлд олж мэдсэн.
Энэ нь ямар томъёолол вэ гэвэл: “Манжуур, Өвөр Монголыг Хятадад өгч, хариуд нь Монгол улсыг СССР-ийг нөлөөллийн бүс болгож, Буриад Монгол, Тагнын Урианхайг СССР-ийн бүрэлдэхүүнд оруулсан” гэдгийг И.В.Сталин албан ёсоор мэдэгджээ. Ийм мэдэгдлээ нуун хаацайлахын тулд Монголын удирдагчдын дунд өөр нэгэн асуудлыг зориуд түгээсэн.
Энэ нь Монгол улсыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулах асуудал байв. Ийм асуудал 1944 оноос хойш бараг арваад жил яригдсан гэлтэй. Үүнээс гадна Монгол улсын нутаг дэвсгэрийг ашиглаж Зөвлөлтийн арми Монголын нутгаас Японы квантуны армийг бут ниргэж Өвөр Монголыг чөлөөлөх асуудлыг тавихдаа Монгол улсыг тусгаар улс болгосныг И.В.Сталин ашигласан төдийгүй Өвөр Монголыг чөлөөлмөгц түүнийг Монгол улстай нэгтгэнэ гэж Маршал Чойбалсанг залилж мэхэлсэн.
Маршал Чойбалсан 1946 онд И.В.Сталинд хууртагдсанаа мэдэж дахин И.В.Сталинтай уулзалдахаас цэрвэж байжээ. Манжуур Өвөр Монголыг Хятадад өгсөнийг, Буриад Монгол, Тагнын Урианхайг СССР-ийн бүрэлдэхүүнд оруулсныг Маршал Чойбалсан мэдээд тэр уурандаа Зөвлөлтийн элчин Ивановыг мундаг шанаадаж унагасан нэгэн түүхэн баримт байдгийг цухас дурьдъя.
Үүнээс гадна 1949 онд И.В.Сталины 70 насны ойг тэмдэглэхэд Маршал Чойбалсан очоогүй бөгөөд энэ ойд Югаславын гол удирдагч Броз Тито бас үзэгдээгүй билээ. ЗХУ-ын өөрчлөн байгуулалтын сүүлчийн шатанд Их Монгол улсын нутаг дэвсгэрийн асуудал дахин хөндөгдөж ЗХУ-ын задрал зөвхөн гаднах хүрээллээрээ төдийгүй бүр дотоод хүрээллээрээ сарнин бутрах аюул гарсаныг Оросын лийдэр Ельцин гоё манж үгээр Орос бус үндэстэн ястнуудыг тархи угааж та нар тусгаар тогтнолыг бөөн бөөнөөр авцгаа.
Тэгэхдээ ОХУ-ын бүрэлдэхүүнээс бүү гараач гэж гуйж царайчилж дөнгөн данган авч үлдсэн бөгөөд харин тусгаар тогтнолоо зарласан чеченьчүүдийг хожим нь хүйс тэмтэрч шийтгэснийг түүх гэрчилсээр байгаа. ЗХУ ч тэр, ОХУ-ын ч ялгаагүй аль аль нь далд колониалист-шовинист гүрэн байсныг монголчууд бид судалгаагаар гаргаж тавьсан.
“Хөх толбо” сонины 2014 оны №18-д: “100 жилийн өмнө одоогийн Шинжаан Уйгарын нутаг Монголын газар нутаг байсан бөгөөд Торгууд, Урианхай, Захчин, Дөрвөд түмний өвөг дээдэс нүүдэллэн амьдарч явсан юм... Монгол хүн болж төрнө гэдэг их хувь тавилан, Монгол хүн бурхад мөн” гэжээ. 800 жилийн тэртээд Шинжаан уйгар гэж тийм нутаг байгаагүй.
Уйгарчууд нь Их Монголчуудын салшгүй хэсэг байв. Шинжаан гэдэг нь шинэ хязгаар гэсэн хятад үг. Хожим Шинжаан уйгар гэж Хятадууд нэрлэдэг болсон. Зүүн гарын улс гэж Ойрдуудын амьдардаг асар уудам нутгийг бид мэднэ. Зүүн гарын улс нь Хятад гүрний бүрэлдэхүүнд орж байгаагүй. Бид үүнийг ийнхүү дурьдах болсоны учир нь Хятадын удирдлага Уйгарчуудын нутгийг түрэмгийлж авчихаад далд колоничлолоо улайран хэрэгжүүлдэг бодлогыг нь уйгарчууд маш их эсэргүүцэж Хятадын колоничлолын эсрэг тэмцлээ энэ 21-р зуунд улам хүчтэй болгож байна.
Уйгарчуудын тэмцэл бол уйгар үндэстнийг Хятадын колоничлолоос аврах гэсэн шударга ёсны тэмцэл мөн. Сүүлийн үед Хятадын цэрэг уйгарчуудыг зориуд салан тусгаарлагчид хэмээн хочилж, хүйс тэмтрэх үйлдлээ өргөжүүлж байгааг бид сэтгэл түгшин харж, Хятадын дээд удирдлага далд колониалист бодлогоо зогсоогооч гэж бид шаарддагаа “Хөх толбо” сониноор уламжлан мэдэгдэж байна.
“Зууны мэдээ” сонины 2014 оны №224-т Эрүүл мэндийн сайд асан Н.Удвалын ил захидал нийтлэгдлээ. Уул захидал МАХН-ын гишүүдэд, шударга ёсны эвсэлд хаяглаж нэн чухал асуудлыг хөндсөн гэдгийг бид дурьдах ёстой. Сэргээн байгуулагдсан МАХН -ын анхны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал Монголоо аврах таван хувьсгалын хувь заяаны асуудлыг хөндөж тавьсан нь цаг үеэ олсон нэн ач холбогдолтой том сэдэв болжээ гэж бид үнэлдэг.
Энэхүү захидалд:
“5 хувьсгалын биелэлтийг намын анхан шатны байгууллагуудаар хэлэлцүүлэн, улмаар Намын Бага чуулганаар хэлэлцүүлэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Хэрэв бид хөтөлбөрөө хэрэгжүүлж чадаагүй бол дараагийн намын их хурлаар гишүүдийнхээ нүүрийг яаж харж, тэднийг юу гэж хуурах болж байна. Хэн бидэнд дахин итгэх билээ. Итгэл алдарсан газар хүсэл зориг ч унтарч, урам хугарч, тэмцэл мохдог гэдгийг анхаарууштай” гэж том улс төрч, доктор Н.Удвал бичжээ.
“Монголоо аврах 5 хувьсгал”-ын мөрийн хөтөлбөрт 26 чухал амлалт орсныг товойлгож тавихдаа улс төрийн хувьсгалын таван заалт, шударга ёсны хувьсгалын таван заалт, эдийн засгийн хувьсгалын есөн заалт, нийгмийн хувьсгалын таван заалт, оюуны хувьсгалын хоёр заалтыг дурьдав. Эцэст нь доктор Н.Удвалын төгсгөлийн сануулга анхааруулгыг толилуулбал:
“Амлалтаа биелүүлж чадаагүй бол нэн даруй биелүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэв бид УИХ-д бүлэгтэй, дэд даргатай, засаг барилцаж байгаа улс төрийн нам, эвсэл мөртөө амлалтаа биелүүлээгүй бол сонгогчдын царайг яаж харах билээ. Гишүүд дэмжигчиддээ юу гэж худлаа хэлэх билээ. Дахин бидэнд хэн итгэх билээ. Шударга ёсыг өөрсдөөсөө эхэлцгээе” гэв.
Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн анхны эмэгтэй улс төрч гэдгээр өргөмжлөгдсөн доктор Н.Удвал үнэхээр манай улс төрийн том тэмцлийн өндөрлөгт Монгол улсын Ерөнхийлөгч асан МАХН-ын дарга Н.Энхбаярын хамт зуузай холбон явж чаддагаа Монгол түмэндээ ийнхүү нотлон харуулсаар байна.
Бид бас нэг лут улс төрч эмэгтэйн өгсөн ярилцлагын ач холбогдлыг хөндөж толилуулах шаардлагатай тулгараад байна. Улс төрийн дориун ач холбогдолтой болсон ийм ярилцлагыг Л.Эрдэнэтуул “Зууны мэдээ" сонины 2015 оны №11-д өгчээ.
Л.Эрдэнэтуул нь “Улстөр, стратеги судлалын төв”-ийн захиралаар ажилладаг бөгөөд энэхүү ярилцлагаараа өөрийгөө зөвхөн улстөр судлаач гэдгээ харуулсан төдийгүй, бас лут улстөрч болсноо, улстөрийн том бодлого руу гүнзгий орж чадсанаа нотлон харууллаа. Тэрбээр:
“АН дотоод зөрчлөөсөө болоод мөнхийн өрсөлдөгч гэдэг Ардын намд идүүлчихлээ. Ардын нам нь 25 суудлаа цул байдлаар барьж чадсанаар эрх барьж буй Ардчилсан намаа идчихэж байгаа юм” гэжээ. АН МАН-д засгийн дээд эрхийг барих боломж олгосныг Л.Эрдэнэтуул нэн үндэслэлтэйгээр гаргаж тавихдаа Н.Энх-баяр Н.Алтанхуяг хоёрын үзэглэсэн хоёр намын хамтын ажиллагааны гэрээг онцолж дурьдсан бөгөөд уул гэрээ нь Ардчилсан намыг УИХ-д, засаглалын дээд төвшинд төрийн эрхийг барихад олонхиор нь авч үлдэхэд шууд чиглэгдсэн улс төрийн чухал гэрээ байсныг Ардчилсан намын фракцууд ч, УИХ-ын дарга ч, Монгол улсын Ерөнхийлөгч ч, Нийслэлийн засаг дарга ч олж харж чадсангүй явсаар улс төрийн уучилж болшгүй алдаа хийснийг авъяаслаг улс төрч Л.Эрдэнэтуул илчилж чадлаа.
Ийм сүрхий гавъяа байгуулсан явдалд бид “Хөх толбо” сониноор дамжуулан Л.Эрдэнэтуулдаа талархал илэрхийлье.
Доктор П.Нэргүй
Эх сурвалж: "Хөх толбо"
Сэтгэгдэл0
Тиймээ.Түүхийн энэ гашуун үнэнийг бид мэддэг хэрнээ одоо яах вэ гэдэг асуултанд хариу өгч чадахгүй байгаа нь бидний эмгэнэл байна.Үнэнийг бичсэн танд баярлалаа.
Яасан ч нуршуу юм. Бас доктор!
... Гар бариад , бугуй барих тэмтрүүлтэй хужаа Нэргүй , хужаа муур багш Баобаар хэмээх этгээдүүд бол наанаа худал инээн байж , цаагуураа Монголчуудыг үргэлж хорлож байдаг, муу санааг тээсэн нэг тэрэгний хоёр дугуй мөн , ... Өөдгүй новш Нэргүй хэмээх бусдын сүүдэрт нуугдаж , үгэн дотор үргэлж хор нууж аливаа зөвөөр сэтгэгчидийн дүр төрхийг ёс бусаар зэрэмдэглэх гэж оролдон , нийгэм дэх эрүүл уур амьсгалыг холуур харлуулж ,алсуураа булингартуулж байдаг , жорлон шиг өмхийрсөн сэтгэлтэй, орчныг бохирдуулагч этгээдтэй тун ч хатуу тооцоо бодох болно. ... Муугаас муу л гарна , Хужаагаас хар хорон санаа л гарах болно. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно.
Кубын ард түмэн ямар хүнд нөхцөлд амьдарч байгааг та бүнд мэдэх үү? Социализмаар залуурдаад сайхан аваад явсан ч гэх шиг. Хойд Солонгосынхонтой л төстэй амьдарч байгаа шүү дээ.
Ямар хүнд нөхцөлд амьдарч байгаа юм бэ? Хойд сонлонгос муу амьдарч байгаа гэж хэн хэлээд байгаа юм бэ? Социализмын үед ямар ч гэсэн хүн өлбөрч үхэж, траншейд орж, бие үнэлж, хүний наймаанд өртөхгүй. Хэтэрхий тансаг биш ч гэсэн хүн бүр ажилтай орлоготой, гэр бүл тогтвортой, мөнгөний төлөө яахаас ч буцахгүй сэтгэл сэтгэлгээнээс ангид тайван сайхан амьдардаг юм. Ардчилсан нэртэй шинэ үеийн боолчлолын системийг магтах гэж байгаа бол чи "илжиг модон хударгандаа дуртай" гэдэг шиг мөнгөний төлөө хэнд ч үйлчилж юу ч хийхээс буцахгүй амьтан байж таарна.
... Тухайн цагтаа өөр замыг сонгох боломжгүй нөхцөл байдалд орсон Кубын ард түмний тэмцэл , бүслэлтийн он жилүүдэд амьдарсан Куба маягийн социализмийн тухай бус, тодорхой цагт бидэнд ихээхэн ашиг тусаа өгсөн ... Эв хамт нийгэм журам буюу Монголчуудын социалист нийгэмд сайнаар хандах үзлийг далимдуулан , Хар Хятадыг социализмийн замаар замнаж буй орон гэдгийг нь тодотгон өгөөш болгож , Монголчуудыг хууран мэхлэх аргаа улам нарийсгаж байгаа Ардчилсан хужаа луйварчид урвагчдын явуулж буй мэдээлэлийн орон зайнд дахь бохир арга хэрэгсэл гэдгийг сайтар ухаж ойлгогтун . !!! ... Үнэн чанартаа, Социализмийн удирдлагын зарчим , хагас үзэл сурталын талбар дээр Капитлист зах зээлийн нийгмийн байгуулалыг босгож , дундад зууны Феодалын шууд хараат дарангуйлалын хэлбэрийг өнгөлөн далдалсан Хятад маягийн социализм гэдгийгээ , Монголчуудад үлгэр дууриалал болгох гээд оролдоод байна гэсэн үг . ... Буруу замаар будаа тээвэл , буцахдаа шороо тээнэ , ... Хар Хятад болон тэдний бузар гар хөл болох ардчилсан хужаануудын , ... Монголыг ил , далд хэлбэрээр хорлон доройтуулах гэсэн нэг ч бусармаг арга , хорон төсөл нь бүтлээ олохгүй нурж унах болно. !!! ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж, тамын гүнд хаягдах болно. ...
YUN HACHIN BANTAN BE? ,HUJAAG ODOO MONGOL GEH UU,SHAR OROSUUDTAI MONGOLOOR YARILTSAH BOLJ BAINA UU??.SAVANGAA HIIJ CHADAHGUI BAIJ ELENTSGIIN CHINI MONGOL ZONGOL.
... Монголчууд одоогийн ороо бусгаа цаг үед жилээр , сараар бус өдрөөр оюун санаа нь шинэчлэгдэж зөв тийш өөрчлөгдөж байгаа нь үнэхээр гайхамшиг гэхээс өөрөөр нэрлэх аргагүй биз ээ. ... Казакстан Улс тогтвортой Төр засгийн боломжин дээр эдийн засгийн томоохон хөгжлийн гайхамшиг үзүүлж байгаа нь баярлууштай ч , энэ нь хувь хүний , нийгмийн томоохон өөрчлөлтийг авчирч чадах бие хүний хөгжлийг түүчээлэх цар хүрээ нь ихээхэн хоцрогдмол байгаа нь олон зүйлийг эрэгцүүлэн бодохоос өөр аргагүй байдалд хүргэдгийг аливаад дүн шинжилгээ хийж явдаг хүмүүст нэгийг бодогдуулж байна , ... Хятадууд Тьянманы талбайд шинэ тутам өсөж байсан оюун ухааны хөгжлийн урсгалыг хүчээр хааж , дан ганц эдийн засаг руу хандсан өөрчлөлтийг чухалчилсан нь энэ нь эргээд өөрийгөө дэлсэх муна гэлтэй болгосныг холын цагтаа бус ойрын үедээ БНХАУ д үүсэх улс төр дэх тогтворгүй нөхцөл байдлаар олон түмэн ойлгож болно. ... Дээр нь нэг зүйлийг тодотгоход энэ цагийн Монголчуудын оюун санааны хөгжлийн гайхамшиг нь Тэнгэрээс эхтэй бөгөөд Хүн төрөлхтөний өмнө тулгарч буй олон хүнд асуудлыг шийдвэрлэх чадвартай Нийгмийн шинэ байгуулалын Тулгын чулууг тавихаар аль эртнээс бэлтгэгдэж , Мөнх Тэнгэр Эцгийн минь хүслээр сонгогдсон ард түмэн мөн болохын учир шалтгаан , мөн чанар нь оршиж байгаа билээ , ... Бүргэдээс бүргэдийн дэгдээхэй төрнө , Хэрээнээс хэрээний анагаахай төрдөг ёстой , … Орчлонгийн жам ёсны үзэгдэл дэх тасрашгүй хэлхээний уг гарвалыг баталсан мэт алив бүхэн болж буйг зүг зүгийн ухаант мэргэд болгооно биз дээ , ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
YUN HACHIN BANTAN BE? ,HUJAAG ODOO MONGOL GEH UU,SHAR OROSUUDTAI MONGOLOOR YARILTSAH BOLJ BAINA UU??.SAVANGAA HIIJ CHADAHGUI BAIJ ELENTSGIIN CHINI MONGOL ZONGOL.
Yag zuw tenger zayat geed l arhia uugaad asgraad negniihee hudulmuriig unelehgui hewtej baij yun narmai mongol
uuchlaarai ene bur sotsializm komianizm lenin nariigaa bur sanachihsan yum bna,odoo bur KUBA -g yamar ondorlogt hurniig har genee.kuba ni odoo ediin zasag ard tumnii amidral tuiliin doroi tend zah zeeliin hoczil gez bauhgui suuliin 40-50 jil zogsongi badald orson , odoo Amerikiin 50-60 onii yed ynaz baisan mashinii yavz baigaa, humuus ni hoolnii tolontoi uuml hultsengui ard tumen Harin Obama zov shiidver gargaz horigoo tsutsalz ene ulsiig ood ni tatah gez bna
bitgii tenegt chinii amerik tiim uguumur gej yy..orosiig l gantsaaruulax gej kubad saixan setgel gargaj bgaa tsarai ni udaxgyi amerik oroltsbol cubiig orbongoor ni ergyylne shyy dee ,teren dorbol uursduu uursdiiguu bolgood l tarchig ch gesen taiban amidarch bsan ni deer biz dee..
… Монголын ард түмний гарамгай хүү цогтой эх оронч жанжин Д Сүхбаатараар удирдуулсан 1921 оны Ардын хувьсгал нь шинэ Монголын түүхийн алтан хуудсыг нээсэн Тусгаар тогтнолын баярын өдөр мөн. Харин ардчилсан хужаа нар Монголын Тусгаар тогтнол , Ардын эрхт ёсыг устгахын тулд 70 гаран жил далдуур хорлож , сүүлийн 20 гаран жилийн турш Ардчилал нэрэн дор өөдгүй хорон муу бодлогоо явуулж ирсэн . Тэд юуны тулд Их удирдагч Д Сүхбаатарын хөшөөг буулгах гэж оролдсон , тэд юуны тулд Ардын гэх тодотголыг алив бүгдээс авч хаян бүгдийг Иргэний гэх нэрийн тодотголтой болгосон бэ ?. Монгол Ард бол язгуурын Монголчуудын оноосон нэр мөн бөгөөд Иргэн гэх болбоос Дундад иргэн гэх эс бөгөөс Наймаа хотын иргэн гэх мэтээр нэрлэдэг суурьшмал Хятад иргэдийн оноосон нэр мөн . Иргэний эрхт гэдэг нь Хятад цусны эрлийз хужаа хүмүүсийн эрхийг дээдлэх нийгэм бөгөөд Ардын эрхт ёс нь язгуурын Хөх тамгат Монголчуудын эрхийг дээдэлсэн Монголчуудын Төрт ёсны уламжлал, залгамж халааг үргэлжлүүлсэн Монголчуудын Төрийн үндсэн ухагдахуун зорилгыг илэрхийлсэн нэр мөн . Өнөөдөр Монголчууд Ардын хувьсгалын үр дүнд олж авсан гүн хүндэтгэлт Тусгаар тогтнолын баярын өдрүүдэд, ардчилсан хужаа луйварчид урвагчид Ардын хувьсгал гэдэг нэрийг баллуурдах гэж оролдож буй нь Монголын төрийг 8р Богдын тэргүүлсэн Автономит эрхтэй Хятадын нэг хэсэг болгож харагдуулахыг хүссэн атгаг хар санаагаа илэрхийлсэн үйлдэл гэдгийг Монгол хүн бүр ойлгож мэдэх хэрэгтэй. Тэд юуны тулд зөвхөн Хятадад хэрэглэдэг эрүү шүүлтийн сандлуудыг авчирсан бэ ?. 20 р зууны эхэнд Монгол эх орныхоо төлөө нэгэн үзүүрт сэтгэлийг барин зүтгэсэн манлай баатар Дамдинсүрэн тэргүүтэй Монголын эх орончдыг хорон санаат харгис Хятадын гамингууд эрүүдэн шүүж алж устгасан хэрэг явдлаа 21 р зуунд дахин сэргээж , Монголын эх орoнчид болох Ард олондоо хайртай бүхнийг эрүүдэн шүүж устгахын тулд ардчилсан хужаа нар харгис сэтгэл өвөрлөн , бодлоготойгоор зориуд авчирсан. Тэдний тоонд Монгол хүн та бас таны ах дүү хамаатан садан нар, таны найз нөхөд, Монгол цустай Хөх тамгат хүн бүхэн орох болно гэдгийг сайтар тунгааж бодоорой . Монгол хүн та үүнийг хүсэж байна уу. Монгол хүн та үүнийг хүсээгүй, хүсэх ч үгүй гэдэгт би итгэлтэй байна. Тэд Монголчууд биднийг өөр хооронд нь Aрдчилсан , Xувьсгалтаар тэмцэлдүүлээд, Монгол эх орныг минь булаан эзэлж авахыг санаархаж байна. Хэрэв та Монгол хүн мөн бол , Эх орны чинь Тусгаар тогтнол дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад үзэл бодол яриад сөргөөцөлдөж байх нь утгагүй тэнэг хэрэг бөгөөд ардчилсан хужаа Ц Элбэгдорж тэргүүтэй харь цустай урвагчдад тусалж Монгол эх орноо хорлож байгаа хорон муу үйлдэл гэдгийг зайлшгүй ойлгож ухаарах хэрэгтэй. Энэ нь таны тусын тулд хэлж байгаа зөв үг мөн. ... Монгол Улс , Монголын ард түмэн бол хэзээнээсээ Мөнх Тэнгэрийн ивээл хамгаалалтанд амьдарч ирсэн бөгөөд түүний мандан буурах , хүчирхэгжих нь Мөнх Тэнгэрийн хүсэл сэтгэлийн хэрэг мөн. … Монголчуудын ядуу буурай, хүч сул дорой байхад дайран довтлохыг эрмэлзсэн хэн боловч Хан Тэнгэрийн цээрлэлийг хүртэн өгүүлшгүй их гай зовлонд унаж, устаж мөхдөг гэдгийг Монголчуудын өнө эртний болон өдгөөгийн түүх нотлон өгүүлдэг билээ. Энэ цаг үед ч гэсэн Монгол эх оронд минь хорон мууг хийсэн аль ч үндэстэн угсаатан хэн боловч Хан Тэнгэрийн хилэнд устаж мөхөх болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно. 2012 он.
Uhsen palantsagnii chin Han tengerii. Nar muu Hujaagiin erliiz min yun Uhsen atsniui tenger zayat Mai lalar min uheerei chi urdaa ongod son ajilaaa sain. Hiie
uneheer haramsaltai bas Doktor ntr ym bizdee chi bol ugaas uhaangui mulgui hun bn olson joohon hudlaa medlegdee itgetsen erguu bn KUBA bol horvoogiin yduu bas HOID solongosd baidal ymar aimar baidgiig bugd medene ted bugd americ canadiin tuslamjiin baraagaal amidarlaa zogoodog shuu dee erguu mine jooohon unen olj unshaaach
ОДОО ТЭГЭЭД МОНГОЛ2 гээд цээжээ дэлдээд Явах уу НАРМАЙ МОНГОЛ узэл чинь Харин ч биднийг устгах болно. Байгаа зуулдээ сэтгэл ханж уз
heterhii nurshuu uvm ugni zuw vum bichej bgad nam gej odoogiin uls torlvv orhii uls torch gj dee adgiin muu luiwarchid