Хөлбөмбөгчдийн түр хорооноос Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан захидал илгээснийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Цахиагийн Элбэгдорж Танаа,
Монголын үе үеийн хөлбөмбөгчдөөс хүргэх захидал
Нээлттэй захидал
Эрхэм Ерөнхийлөгч Таны энэ өдрийн амгаланг эрье
Бид Монголын Хөлбөмбөгийн спортын хөгжилд олон жил бие сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулан ирсэн гишүүд билээ. Цаашдаа ч энэ спорт ард түмний дунд улам бүр хөгжиж, сонирхогч олон зөвхөн телевизээр үзээд зогсохгүй, энэ дуртай спортоороо биеэ эрүүл, ухаанаа саруул байлгахын тулд хичээллэж байгаасай, мөн түүнчлэн, хүүхэд залуучууд дуртай зүйлээрээ амжилтанд хүрэхийг зорьж, зорилготой, тэмүүлэлтэй байгаасай, дэлхийн дэвжээнд нэрээ дуурсгаж, Монгол түмнээ баярлуулан бахархуулах тамирчид болоосой гэж хүсч ажиллаж, өдий хүрлээ.
Ийм боломжийг бүрдүүлэх нь Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) - ны үүрэг гэж үздэг.
Хөлбөмбөгийн тоглолт бүр багийн ажиллагааны гайхалтай тод жишээ болдог бөгөөд хүн бүр дор бүрдээ ажлаа ягштал сайн хийж байж гоол орж, үр дүн, ялалт, амжилт ирдгийг ухааруулдаг.
Хөлбөмбөг бол талбай дээр шударга тогло, бие биедээ хүндэтгэлтэй ханд, нөхөрсөг бай гэдэг хүнлэг ёсны АЛТАН дүрэмтэй.
Тамирчдын хувьд талбай дээр төдийгүй талбайн гадна ч гэсэн нөхөрсөг харилцааг хөгжүүлэх, шударга, бусдад хүндэтгэлтэй байх нь ёс жаяг болон хэвшээд байна. Энэ л зарчмаар нь бид хөлбөмбөгт дурлаж, хүүхэд багачууд, залуучуудыг энэ спортоор хичээллэхэд уриалж, хичээлүүлэх боломжоор хангахын төлөө хүчин зүтгэдэг. Ингэснээрээ Монгол Улсдаа, нийгэмдээ үйлчилж, хувь нэмрээ оруулж байна гэсэн итгэлтэй байдаг.
ШУДАРГА бөгөөд бусдад ХҮНДЭТГЭЛТЭЙ хандах, НӨХӨРСӨГ ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХ - ийг уриалдаг хөлбөмбөгийн спортыг Монголд гардан хөгжүүлэх байгууллага болсон Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан шударга бус үйл ажиллагаа явагдаж байгаа тухай олон нийтийн дунд хэд хэдэн баримттайгаар мэдээлэл түгэн тархаж, үүнд нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Таны оролцоо байгаа гэдгийг мэдээд туйлаас харамсаж буйгаа илэрхийлэхээр энэхүү захидлыг хүргүүлж байна.
Саяхан Монголын хөлбөмбөгийн холбооны түүхэнд хар толбо болон үлдсэн ичгүүртэй явдал гарсан. Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Б.Ганболд буюу “морь” Ганболд гэгч этгээд нь Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны дүрмийг мэдсээр байж Улсынхаа нэр хүнд, эрх ашгийг үл тоон, зөвхөн хувийн, хар амиа бодсон эрх ашгийн үүднээс байн байн авилга авсан нь нотлогдон, дүрэм ноцтойгоор зөрчсөний улмаас хөлбөмбөгийн үйл ажиллагаанд оролцоход нь ОУХБХ – ноос хориг тавигдсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Таны зөвлөх А.Ганбаатар МХБХ - ны сонгуульд Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшиж буй бөгөөд нэр дэвшигч болохдоо МХБХ - ны сонгуульд Монгол Улсын хууль, дүрэм, Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ), Азийн хөлбөмбөгийн холбоо (АХБХ), МХБХ - ны дүрэм, журам, шийдвэр, заавар, ялангуяа, МХБХ - ны Сонгуулийн журмыг хатуу чанд дагаж мөрдөхөө амласан билээ.
Гэтэл дээрх амлалтаа зөрчиж, Монголын хөлбөмбөгийн холбооны Их Хурлаараа олон гишүүд хэлэлцэн байж баталсан дүрэм журмыг хувийн зүйл мэт дур мэдэн өөрчилж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, чин сэтгэлээ зориулан зүтгэж ирсэн бусад олон гишүүдийг үл хүндэтгэн, бүдүүлэг ёс зүйгүй үйлдэл хийсэн байна.
Хэрвээ энэ хүн МХБХ - ны Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ мэт ёс зүйгүй үйлдлүүд давтагдаж, Дэлхийн хөлбөмбөгийн холбооны өмнө Монголын хөлбөмбөгийн холбооны нэр хүндийг дахин унагаж, хөлбөмбөгийн хөгжилд саад тотгор учруулж, даамжирч, алдаа олон давтагдвал Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос Монголын хөлбөмбөгийн холбоо хасагдах аюулд хүртэл хүргэж магадгүй ноцтой асуудал үүсч байна.
МХБХ - ны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигч Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Таны Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар нь өөрийн албан тушаалыг ашиглаж, МХБХ - ны Сонгуулийн үйл ажиллагаанд төрийн нөлөөлөл үзүүлж байна. Эдгээр нь түүний дараах үйлдлүүдээр нотлогдож байна. Үүнд:
МХБХ - ны Сонгуульд төрийн нөлөөлөл оруулсан үйлдэлүүд:
1. А.Ганбаатар нь Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо болон Ардчилсан холбооны гишүүд, Төрийн албан хаагчдад нөлөөлж, дүрэм бус орон нутгийн салбар холбоодыг байгуулах ажлыг зохион байгуулж, тамга тараах ажлыг хийж байна. Жишээ нь: Говьсүмбэр, Говь - Алтай, Сэлэнгэ, Сүхбаатар г.м
А.Ганбаатар нь Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо болон Ардчилсан холбооны гишүүд, Төрийн албан хаагчдад нөлөөлж, дүрэм бус орон нутгийн салбар холбоодыг байгуулах ажлыг зохион байгуулж, тамга тараах ажлыг хийж байна. Жишээ нь: Говьсүмбэр, Говь - Алтай, Сэлэнгэ, Сүхбаатар г.м
2. Сонгуулийн хороо, Сонгуулийн Хяналтын хорооны хараат бус өдөр тутмын тасралтгүй явах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох үйлдлийг өөрийн төлөөний хүн болох Ардчилсан залуучуудын холбооны Дэд ерөнхийлөгч, МХБХ - ны ЕНБД - ын үүрэг гүйцэтгэгч Ө.Шижирээр дамжуулан, өдөр тутам зохион байгуулсаар байна.
МХБХ - ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, нэр дэвшигчийн хувьд гаргасан ёс зүйгүй үлдлүүд:
3. А.Ганбаатар нь 2014.11.22 - ны өдөр хуралдсан МХБХ - ны Ээлжит бус Их Хурлаар өмнөх дүрэмд тусгагдсан “Орон нутгийн салбар зөвлөл” (дотоод нэгж) гэх ойлголтыг “Орон нутгийн холбоо” (сайн дурын үүсгэл санаачлага) статустай болгох асуудал хэлэлцэгдэж тухайн асуудлыг Их Хурлын төлөөлөгчдийн 100% - ийн саналаар дэмжиж, хурлын тэмдэглэлээр баталгаажсан. Харамсалтай нь А.Ганбаатар нь МХБХ - ны дүрэмд редакцийн засвар хийх явцдаа дүрмийн 10.1.а болон 22.1.а заалтуудыг “Орон нутгийн салбар холбоо” болгож, бүдүүлгээр засаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан болно
(Баримт: 2014.11.22-ны ээлжит бус их хурлын видео материал);
4. А.Ганбаатар нь ОУХБХ - ноос заавал дагаж мөрдөх Сонгуулийн дүрмийн заалтуудыг санаатайгаар засаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан байна. Үүнд:
a. Сонгуулийн хороо өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж, зохион байгуулах үндсэн чиг үүргийг туслах чиг үүрэг буюу хянах чиг үүрэг рүү урвуулсан байдал (Сонгуулийн Дүрмийн 3.1; 6.1.7; 6.1.8; 6.1.9; 15.1.1; 15.1.2; 20.1; 23.1);
б. Сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамаарах асуудлыг Гүйцэтгэх хороонд шилжүүлэх гэсэн байдал (Сонгуулийн Дүрмийн 3.5; 5.4);
в. Сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамаарах асуудлыг Ерөнхий Нарийн Бичгийн Даргад шилжүүлэх гэсэн байдал (Сонгуулийн Дүрмийн 5.3; 14.1; 16.1; 25.1; 26.2);
г. ОУХБХ - ны бодлогын дагуу МХБХ - той хэлэлцсэн тохиролцсоны үндсэн дээр хянагдсан Сонгуулийн журмын утга санааг зориудаар гуйвуулах гэсэн байдал (Сонгуулийн Дүрмийн 2.2.1 - д үг орхигдуулсан, 3.1-д үг орхигдуулсан, 4.2-д үг орхигдуулсан, 6.1-д үг орхигдуулсан, 6.1.5, 6.1.11-д байх заалтуудыг тэр чигт нь хассан, 8.1-д Сонгуулийн хяналтын хорооны эрх мэдлийг Хяналтын хороонд шилжүүлсэн, 21.3-р зүйлийг тэр чигт нь хассан);
д. Хамгийн ноцтой нь сонгуулийн журмын 1.2.С заалтан дотор байсан “МХБХ нь сонгуулийн үйл явцад аливаа төрийн нөлөөлөл байгаа бол нэн даруй ОУХБХ болон АХБХ - нд мэдэгдэх үүрэгтэй” гэсэн өгүүлбэрийг зориудаар хассан зэрэг ноцтой засваруудыг хийсэн нь Сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох гэсэн санаархал гэж үзэж байна.
5. А.Ганбаатар нь МХБХ - ны санхүүгийн тайланд аудитын шалгалтыг оруулж, ноцтой зөрчлүүд илэрсэн бөгөөд 5 хоногийн дотор олон нийтэд мэдээлнэ гэж өөрийн биеэр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл энэ мэдээллийг нуун дарагдуулж, ёс зүйгүй үйлдэл гаргасан;
А.Ганбаатар нь МХБХ - ны санхүүгийн тайланд аудитын шалгалтыг оруулж, ноцтой зөрчлүүд илэрсэн бөгөөд 5 хоногийн дотор олон нийтэд мэдээлнэ гэж өөрийн биеэр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл энэ мэдээллийг нуун дарагдуулж, ёс зүйгүй үйлдэл гаргасан;
6. МХБХ - ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Ганбатын мэдээлснээр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар нь МХБХ - ноос Ерөнхийлөгчийн хувиар 2.5 сая төгрөгийн цалинг 2014 оны 11, 12 дугаар сард бодуулж авсан. Энэ нь 2014.11.22 - ны өдөр хуралдсан Ээлжит бус Их Хурлын үеэр ОУХБХ - ны элч төлөөлөгч Жэймс Жонсоны цохон тэмдэглэж анхааруулсан асуудлыг ноцтойгоор зөрчсөн ёс зүйгүй үйлдэл гаргасан;
7. А.Ганбаатар нь 2014.12.05 - ны өдөр ОУХБХ - ноос Сингапур улсад зохион байгуулсан “Хиймэл зүлэгний арчилгаа” сэдэвт семинарт Монголын хөлбөмбөгийн ертөнцөд ямар ч хамааралгүй өөрийн төрсөн хүү болох Ганбаатарын ЧИНБАТ - ыг явуулж ёс зүйн хэмжээгүй хүн болохоо дахин нотоллоо (БАРИМТ: АХБХ-ны сайт)
А.Ганбаатар нь 2014.12.05 - ны өдөр ОУХБХ - ноос Сингапур улсад зохион байгуулсан “Хиймэл зүлэгний арчилгаа” сэдэвт семинарт Монголын хөлбөмбөгийн ертөнцөд ямар ч хамааралгүй өөрийн төрсөн хүү болох Ганбаатарын ЧИНБАТ - ыг явуулж ёс зүйн хэмжээгүй хүн болохоо дахин нотоллоо
8. Малайзад болсон Азийн Хөлбөмбөгийн Холбооны чуулганд техникийн албаны дарга, шигшээгийн дасгалжуулагчид оролцдог арга хэмжээнд тайлбарлагч Э.Балжиннямыг явуулсан (БАРИМТ: АХБХ-ны сайт).
МХБХ - ны өдөр тутмын үйл ажиллагааг доголдуулсан үйлдлүүд:
9. А.Ганбаатар нь мэргэжлийн бус, хөлбөмбөгийн спортын онцлогийг ойлгодоггүй, мөн өөрийн мэргэжлийн зөвлөхгүй юм. Энэ оны гуравдугаар сард болох 2018 оны Дэлхийн аваргын урьдчилсан тоглолт, 2016 оны Рио де - Жанейрогийн олимпийн наадмын урьдчилсан тоглолтуудад шигшээ багаа бэлдээгүй байна. Манай шигшээ баг энэ хоёр тэмцээний дараа гурван жилийн турш тэмцээнд оролцохгүй юм.
А.Ганбаатар нь ОУХБХ – ны дүрэмдээ зайлшгүй дагаж мөрдөх ёстой, гишүүн орнууддаа мөрдүүлдэг дор дурдсан зарчмуудыг зөрчиж байна. Үүнд:
1. Төрийн оролцоог хориглох. Энэ зарчмын дагуу МХБХ – ны сонгуулийн үйл ажиллагаа болон Их Хурлыг бүрдүүлэхэд ямар нэгэн төрлийн төрийн оролцоог хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь, А.Ганбаатар нь “Төрийн албаны тухай хуулийн 6.1.10 – д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх буюу Төрийн Улс Төрийн албан тушаалтан юм”.
Төрийн оролцоог хориглох. Энэ зарчмын дагуу МХБХ – ны сонгуулийн үйл ажиллагаа болон Их Хурлыг бүрдүүлэхэд ямар нэгэн төрлийн төрийн оролцоог хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь, А.Ганбаатар нь “Төрийн албаны тухай хуулийн 6.1.10 – д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх буюу Төрийн Улс Төрийн албан тушаалтан юм”.
2. ОУХБХ (FIFA) нь дүрэм журмын хүрээнд нийт гишүүн байгууллагуудынхаа Сонгуульт болон Гүйцэтгэх албан тушаалд төрийн болон улс төрийн албан тушаалтанг оролцуулахыг хатуу хориглодог. Иймээс А.Ганбаатар нь төрийн улс төрийн албан тушаалтны хувьд МХБХ – ны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж яагаад ч болохгүй, хэрэв тэр МХБХ – ны үйл ажиллагаанд орох юм бол ОУХБХолбоо МХБХ – г гишүүнчлэлээс түдгэлзүүлэх аюултай юм.
3. ОУХБХ – ны мөрдлөг болгодог хатуу зарчмын дагуу аливаа улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчийг тухайн холбооны Их Хурлаас нэр дэвшүүлж, нууц санал хураалтаар сонгууль явуулж, сонгодог. Гэтэл А.Ганбаатарыг 2013 онд “морь” Ганболд дүрэм зөрчин томилсон юм.
А.Ганбаатар нь төрийн улс төрийн албан тушаалтны хувьд МХБХ – ны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж яагаад ч болохгүй, хэрэв тэр МХБХ – ны үйл ажиллагаанд орох юм бол ОУХБХолбоо МХБХ – г гишүүнчлэлээс түдгэлзүүлэх аюултай юм.
Хэрэв энэ хүн МХБХ - ны Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ мэт ёс зүйгүй, дүрэм журмыг зөрчиж, уландаа гишгэсэн үйлдлүүд давтагдаж, ОУХБХ - ны өмнө МХБХ - ны нэр хүндийг дахин унагаж, хөгжилд саад тотгор учруулж, даамжирч олон алдаа давтагдвал ОУХБХ - ноос хасагдах аюулд хүртэл орж магадгүй. Хэрвээ дахиж бид олон улсад алдаа гаргаж эрхээ хасуулвал, олон улсад нэр хүндтэй Ерөнхийлөгч Таны нэр төрд ч сэвтэй болов уу.
Ард түмэн ч энэ бүхний ард Таныг байгаа гэж бодох болно. МХБХ нь энгийн мэт Төрийн Бус Байгууллага боловч, дэлхийн хамгийн том спортын байгууллага болох ОУХБХ - ны бүрэн эрхт гишүүн билээ.
Эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Таны зөвлөх А.Ганбаатар ийм булхайтай зүйл дахин дахин хийж байгаа нь олон нийтэд яригдан, жигшил төрүүлж буй ёс суртахуунгүй хүнийг улс төрийн нөлөө үзүүлэн сонгуулахаар ноён Ерөнхийлөгч Таны нэр холбогдож байгаа нь зохисгүй явдал тул Улс төрийн ямар ч нөлөөгүй явагдах дүрэмтэй сонгуулийг ёс журмын дагуу явуулах боломж олгоход анхаарч өгөхийг хүсье.
Эрхэм Ерөнхийлөгч Та маш олон ардчиллын үнэт зүйлийг шингээсэн хууль, дүрэм санаачилдаг. Гэвч Таны санаачилсан энэ сайхан бүхнийг дагаж мөрдөхгүй бол хэнд ч хэрэггүй популизм болно.
Үүнтэй адил МХБХ нь, ОУХБХ - ноос санал болгосон ардчилсан, ил тод, гишүүддээ үйлчилдэг дүрмийг баталсан. Хэрвээ баталсан хууль, дүрэм, журмыг мөрдөхгүй бол хичнээн сайн байгаад ч нэмэргүй.
Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчийн чинь хувьд олон улсын нэр хүндтэй энэ байгууллагын гишүүн байгууллагын сонгуульд төрийн нөлөө орж буй, дүрмээ зөрчиж буй энэ асуудлыг анхааралдаа авч, хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү хэмээн хүсэж үүнийг бичлээ.
Буруу мэдээлэлтэй бол буруу шийдвэр гаргана, зөв мэдээлэлтэй бол зөв шийдвэр гаргана байх гэж гүнээ найдаад ТАНЫГ ХҮНДЭТГЭСЭН,
Хөлбөмбөгчдийн түр хороо
Сэтгэгдэл0
Элбэг одоо зайлаачээ, оролцохгүй юмгүй боллоо
энэ новш монголын төрөөс зайлвал монголчууд аятайхан амьдарна. энэ новш өөрийгөө ардчилалын алтан хараацай гэж тооцдог жинхэнэ хэрэг дээрээ монголчуудын буянд бузар суулгаж байгаа жирийн нэг новш л доо.
chuhamaa chuham! Mongolchuud uher shig teneg gedgiig yeronhiilogchiin songuuliaar harlaa. Archaagui novshnuud hujaa hun shuteed guilgachin shig amidraad, delhiid yamar ch ner tor baihgui. Nogoo Chinggis ni hurtel hargis hertsgiigeeree aldartai bolood yavj baina.
За юун сүртэй юм.Гаабий л орж ирж байж "морин толгой" г дарж авсан биз дээ.Палийтал баахан юм бичсэн байна.Ямарч уялдаа логик алга.Хөлбөмбөгчид "тэнэг" улс байдаг бололтой.Ядаж Мэдрээгээр бичүүлэхгүй дээ.
za hvniig yaz muuldag shilmel mataasiin zishee gewel ene bna daa hahaha
tsaasan deer baahan shuls l baina dag.ajlaa ehelj hiivel deer dee.
Setgulchid bas arai yuma yadaj garchigaa zov tavichihaach. Mongolin holbombogin holboo delhin holbombogin holboonoos hasagdah ayuld hurch magadgui. gej bichihin bishu. Er ni ter ayuld hurch magadgui gej bichih ni zov ch yumudaa utgin huvid neg l bish bhin. Garchig chin iim hachin bolhor yamar ch unshih huselgui bolchdogin shte.
Элбэгдорж шудрага ёсны эсрэг болоод их удаж байна. Наад Ганбаатар чинь далан худалч Элбэгдоржийн угаадас долоож амьдардаг өчүүхэн амьтан шүү дээ.
Hoh chini muu daldaakuud
Bhu humuus huuli duremee sain meddeg yagshtal bieluuldeg,buruudahdaa huuli durmiin zaaltiig arilgadag,uurchildug uildelee zasahgui bol hezeed ch deeshlehgui.2-rt.Er ni hun yamar neg buruu uildel hiij l baigaa bol humuus buhimdaad hel am uuseed irne.Muruuruu yavaa huniig hen ch yaj ch chadahgui,oroldood ch ard chini baigaa humuus hamgaalaad umuuruud baidag bizdee.Ene zaluu aldaa hiisen l bolood tegj baigaa.Elbegdorjtoi oir baisan bol sain um garahgui ee enenees.Hort mogoi buga barina gej medne bizdee
Ene Ganbaatar sanalaaraa boliochee.
Muusain baliar umnuud buh l umand huruu humsaa dureh um.Bolioch Ene Elbegdorj gej huvalz neg um ch gesen uldeegeech.Sejigiin amitan Ter turiin soerholt beleglesen Boldtoigoo daldagnaad yavj baival barav bishuu?
Энэ Ганбаатарт мэддэг чаддаг юм гэж байх уу.Батхуу ахынхаа татаасаар еронхийлогчийн дэргэд манаач дагалдангаар сууж байгаа биздээ.
Элбэгдоржийн зөвлөх гэж ийм л юм байж таарна дөө. Харахад нээх албаны царайласан сүрхий амьтан байдаг. Даанч толгой нь хов хоосон болохоор төрийн бус олон нийтийн байгууллагын ажлыг төрийнхөө, намынхаа ажилтай хольж хутгаад сууж байгаа ийм мал Монголын хөлбөмбөгийг хөгжүүлнэ гэж байхгүй ээ. Морин толгой Ганболдын хамсаатан муу гахайн боовыг Хөлбөмбөгийн холбооноос алга ташаад хөөж явуулбал таарна.
Энэ улс төрчдийн гар хөл болсон п.и.з.д.а.кууд одоо төрийн бус олон нийтийн байгууллагуудыг ч голохоо больжээ. Удахгүй гайгүй царайлаг хүүхнүүдийн нөхрийг огцруулаад эзэн суух дутаж байгаа юм байна.
ЭХ НЬ ХҮЗҮҮ АЛАГ БАЙХАД УНАГА НЬ СЭЭР АЛАГ БАЙЛГҮЙ ЯАХ ВЭ? "ҮХСЭН ЭМЭГНЭЭС ТЭМЭЭНИЙ УТАС ГУЙХ" гэгч л байхдаа.
Морь Элбэгдорж Ганбаатар нар хамтарч холбооны мөнгийг хувааж иддэг юм чинь юу гэж морио шалгах юм бэ.морь тарвага гаабий 3
Нам тер 2-ыг, Тер шашин 2-ыг салгаж чадахгуй эрх ашгийн телее далганадгийн адгийн жишээ энэ. Ажлаа хийж мэдэхгуй усан толгойтнууд терийн далавчин дор байж албан тушаал, алт эрдэнэ хайдгийн гай. Енеедер ажлаа зев хийж чадахгуйгээс улс орны чухал салбар болох монголын геологи, геофизик, цемийн судалгааны салбарууд сенелее.
Nam turiin derr garsanii gai l ene bn.AN terguutei lebegdorj orolstphgui umgui,hiihgui zuilgui ,uls oron urund bhad end tend ochood hudal chalchaad l yabj bn.ene hun Elbeg haan hsig aashilj bn.
Ganbaatar bolison n deer baih aa.
Нүдний булай, ингээд л манай хөл бөмбөг хөгждөггүй юм байна л даа.
Одоо л холбомбогчид бид холбомбогийн холбоогоо аврахгуй бол онгорлоо гэсэн уг.нэр дэвшсэн Мэдрээ гуай бол шударга зарчимч 14 р сургуульд байхын Найрамдалд тоглож байсан ахмад тамирчин шуу дээ.Тэгээд ч анх манай холбоог фифа ,Азийн холбомбогийн холбоонд элсэх суурийг тавилцаж Амаржаргалыг Еронхийлогчод санал болгож байсан.Оороо дэд еронхийлогч байж байгаад холбооны санхуу хувийн дансаар Морийн нэрээр явж байгааг хэлж шуумжлэснээр дэд еронхийлогчоос болисон.Тухайн уеийн удирдлага бугд мэднээ
Та нар сайн тамирчин,дасгалжуулагч бэлтгэж,хэрхэн амжилт гаргах талаараа л бодсон дээр баймаар юм.Албан тушаал нэр хүнд бодсон хэсэг хүний улс төржилт юм шиг санагдаад байна иймэрхүү зүйлээр голдуу МАН ийн нөхөд тоглолт хийдэг дээ Хэрвээ 1990 онд ардачилал гараагуй, зарим хүмүүсийн хараагаад байгаа нөхөд байгаагүй бол одоо Хойд Солонгос, Куба 2 шиг улс төрийн дарамтанд байж Ийм зүйл бичсэн хүмүүсийг Ганч худаг,Галзуугийн эмнэлэгт байлгаад шоронд хийж,шонд дүүжилдэг байсан худлаа гэвэл ахмад бууралуудаасаа асуугаарай.
Hul bumbuguchid geed bga humuus bugd iim sanaatai bish harin mungund shunasan bolon ug sportiig hugjuulehgui gesen humuusiin hiigeed bga gutegleg yum bishuu he he he hunee tanihgui l bna daa
Ugaasaa l zohion baiguulalttai gutegleg bna shdee hun buhen teneg bish Ganbaataraas aigaad iim zuil bicheed bga bna l daa Turiin bus baiguullagiin ajild eronhiilogch oroltsoh hun bish d bhda
Тийм Гаабий Морь нарын Монголын холбомбогийг суйруулэх аюулаас айж байна.Тэгээд ч арай хийж олж авсан Фифа гийн гишуунээс болиулах вий гэж айж байна.
Ene taltssan baidlaaraa Mongoliin holbombog hezeech hogjihgui. Shudarga songuulia yavuulj zov hunee songoj bolohgui bnuu.MALUUDAA.DANAA mongo togrog ashig honjoo haisan hulgaich luivarchidaar duursen yum bhdaa.Tor zasag,buh salbart zavaan baliar shunal tachaalaa tatval yasan yumdee.HOORHII heden huuhed us avah mongogui toglood yavj bdg yum bilee shde.KLUBIIN sistemd oruulaad heden bagsh nart n yadaj tsalintai bh nohtsoliig n burduuleechee.
62 nastai uvgun hul bumbugu hugjuullee yu uuriinhuu huld teegelj unuh gej bj
Urd umnu ni ajillaj bsan humuus ni iim yum bicheed bga yum bishuu Ganbold gedeg hunteigee hamt idej uugaad sursan humuus ni dahin holboondoo oroh geed l Mori Medree 2 holbootoi gedeg unen yum bna ymarch argaar hamaagui Medree Mori boloh geed bga gedgiig hul bumbugchid oilgoj bga bolov uu
Hol bombogiihun hugjliig hedhen hvn hooshin tataj bnda, Mederee herregude chi.
ерөн өөрөө өшгөлчихөөд араас нь хөөж байдаг тэнэг спортоор яадаг юм монгол хүнд таарахчгүй харин эрчүүд болгон нь хүчний болон тулааны спортоор зохих түвшинд хичээллэх хэрэгтэй цөөхөн бидэнд хэрэг болон хөл бөмбөг бөөн зардал улс оронд ямарч ач тус байхгүй
Ter mori ganbold zailj ogooch odoo boloo biz de
Sonin yum daa ene hun ih yum hiine gej hardaggui l yum bh daa uneheer har amia bodson bol iim zuiliig tevchih uu sayhan bid buhen bayarlaj hamt suuj bsan biz dee zaluu hun arai uuruur harj bga biz dee bolomj olgoh heregtei shuu
USA d Washingtond tanidag Hun irsen geheer n buudald n ocjood uruundyy baihgui bolohoor n Gadaa 2 mongol suuj baihaar n ta 2 tumur zamaas irsen uu Gej asuusan chin ugui bid nar medehgui barag hol bai Gej helj bilee . Harin Tegsen neg darga yhaantai ym bsan um bilee . Harin n hajiud n bsan ih hyrliin gishuun duugai l bsn . Ongiroo Nuhur bna laa. Deeshee ih yavbal buruu dah Hun . 2 dah Mori l biz dee