sonin.mn

УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн оройн хуралдаан 20 цаг өнгөрүүлж эхлэхэд хуралдааны танхимд 40-өөдхөн эрхмийн толгой шоволзож харагдана лээ. Энд тэндээсээ өм цөм хоосон ханхайх эрхэм гишүүдийн суудлыг ажиглавал хуралдааны танхимын зүүн тал нь арай л олуулаа сууцгааж байсан. Дэд сайд нараа аварч үлдээх гол зорилготой тэрхүү хуралдааны үеэр АН-ынхан багагүй зүтгэл гаргасан бол тэдний дундаас шингэн хоолойтнууд нь тулааны талбарын тэргүүн эгнээнд давшицгаах шиг болсон.

Ялангуяа эгзэгтэй санал хураалтын үеэр АН-ын эмэгтэй гишүүд хүчний харьцаанд онцгой нөлөөлөх хорлонтой санал өгч байсныг дурдах хэрэгтэй. Мөн бусад нам эвслийн “жендер”-ийн асуудалтай эрхэмүүд ч С.Ганбаатар гишүүний гаргасан саналыг нухчин даралцахад хүндтэй гавьяа байгуулалцав. Уг нь Монгол ардын цэцэн үгэнд “Ямаан толгой ямбанд ордоггүй, Янтгар хатан зарга шүүдэггүй” гэдэг ч одоо энэ үг яг эсрэгээрээ үйлчилдэг болсныг УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр тун сайн харах боломжтой болжээ.

Эх сурвалж: