sonin.mn

Аливаа улс орны эдийн засгийн гол түшиг тулгуур нь уул уурхайн салбар байдаг. Гэтэл сүүлийн арав жил гаруй хугацаанд манай уул уурхайн салбар уналтанд орж хэсэг бүлэг шантаажчидын мөнгө олох нэг хэрэгсэл нь болсон. Ийн хэлэхийн учир нь эдийн засаг уналттай байгаа энэ үед хөрөнгө оруулалт, бүтээмж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хамгийн түрүүнд уул уурхайн салбарыг барьж авах нь чухал байдаг. Гэтэл манай улс өнгөрсөн хугацаанд уул уурхайг соёлтой рекэтлэгчид буюу цагаан захтануудын шуналаас болж буруу зам руугаа орчихоод байгаа юм.

Товчхондоо дээрх соёлтой шантаажлагчдаас болж “Оюутолгой”, “Бороо гоулд”, “ГОК”, “Эрдэнэс-Таван толгой” гэх мэт томоохон бүтээн байгуулалт хийдэг эдгээр газрууд саарал ордны хэсэг нөхдөд мөнгө болж харагдаж эхэлсэн юм. Тодруулбал, өнөөдөр Оюу­­толгой хэчнээн монголчуудыг ажлын байраар хангаж хэдэн хүнийг хоолтой нь залгуулж байлаа. Гэтэл улстөрчид “Оюутолгой монголчуудыг луйвардаж байна. Бидний газар доорх баялагийг цөлмөж байна. Бид баялагийн хараат боллоо” гэж өдөр шөнөгүй ярьсаар байгаад маш олон хүнийг хоолноос салгуулсан.

Яг үнэндээ саарал ордоны шантаажчид гудамжныхтайгаа нийлээд, гудамжных нь орон нутгийн архичидтай нийлээд хөрөнгө оруулагчдаа хөөсөн. Тиймээс л монголын эдийн засгийн өнөөдрийн уналтад шантаажлагчдын оруулсан хувь нэмэр их байгаа гэдгийг хэлэх гэсэн юм. Хаана баялаг бүтээж, хуримтлал үүсч, хаана мөнгө бий болно тэнд нөгөө л нэг шантаажлагчид шавж байдаг. Тэгвэл шантаажлагчид буюу айлган сүрдүүлэгчид гэж хэнийг хэлээд байгаа юм бол гэж сонирхох нь аргагүй.
Ард түмний дунд жагсагч, айлган сүрдүүлэгч гэх нэрээр алдаршсан хэдхэн тооны эрхмүүд байдаг.

Тэднийг ч бараг л ард түмэн гадарлаж байгаа нь лавтай. Хамгийн хачирхалтай нь айлган сүрдүүлэгчид барилгын осол удаа дараа гарсаар байхад дуугарахгүй мөртлөө уул уурхай руу яагаад дайрдгийг тайлбарлаж өгье.


Манай нэртэй нэгэн эдийн эдийн засагчийн хэлж буйгаар уул уурхай монголд валютын хуримтлал үүсгэж байдаг ганц томоохон салбар нь гэнэ. Тухайлбал, орон нутгийн зарим нэг иргэд шантаажлагчдын заавар зөвлөгөөний дагуу уул уурхайн компани дээр очиж ажилд нь саад болдог. Үүний дараа саарал ордонд тухлан суугаа шантаажлагчид иргэний хөдөлгөөнийхнийг сумлаад л сууж байдаг нь бодит үнэн. Бас болоогүй ээ үүн дээр орон нутгийн удирдлагууд гэж Засгийн газрынхаа бодлогын эсрэг ажилласан нөхөд байдаг.


Яг үнэндээ Засгийн газар нь уул уурханй салбарыг дэмжих гээд зүтгээд байдаг. Гэтэл орон нут­­гийнхан нь хөрөнгө оруулагчид дээр очоод дарам­­тлаад байдаг. Шат, шатандаа л шантжаачлагчид байгаа болохоор өнөөдөр эдийн засаг ийнхүү шалдаа унаж буй хэрэг юм. Шантаажлагчид наанаа уул уурхайн салбарыг үзэн ядсан хүмүүс болж харагддаг ч цаанаа тэднээс мөнгнө саах гэсэн зорилгыг агуулж байдаг.

Хэдхэн жилийн өмнө Монголд хөрөнгө оруулахыг чухалчилж, байсан гадныхан бодлоо өөрчилж, бидэнтэй түншлэхээс айж эхлээд байгаа нь нөгөө нэг шантаажчидын хийсэн ажлын гавьяа. Хөрөнгө оруулагчдад харшилтай, эх оронч, иргэний хөдөлгөөн гэсэн гоё нэрийн дор мөнгө нэхэж, буу шагайж айлгаж ичээгээд байхаар уул уурайн салбар уналтад орохгүй гээд яах ч билээ.

Байс­хийгээд л хөрөнгө оруулагч­­даас мөнгө нэхэж, буу шийдэм агсдаг манай иргэний хөдөлгөөнийхний эх оронч үзэл нь эцсийн эцэст эдийн засгийн хямрал болон хувирч энэ нь энгийн иргэдийн амьдралд том дарамт учруулж байна гэдгийг рекэтлэгчид ойлгох хэрэгтэй. Хамгийн бодит жишээ гэвэл нэг том төслийг дагаад мянган жижиг төсөл амь ордог гэсэн. Эдгээр төслүүд хэрэгжиж эхэлснээр хэдэн хүн хоолтойгоо байх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, том төслүүд урагшаа яваад эхлэнгүүт жижиг дунд үйлдвэрүүд өөрсдөө бий болдог түүхтэй. Тухайлбал, Солонгос “Хюндай”, “КИА”-гаа, Япон “Тоёота”-аа дэмжиж хүчирхэг болгож байж хөгжсөн.

Гэтэл манайд эсрэгээрээ төрөөс явуулсан бодлогыг мөнгө болгож хардаг рекэтчин нөхөд зөвхөн өөрсдийнхөө халаасыг дүүргэх гэж хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсаар байгаа нь өнөөдрийн уул уурхайн салбар уналтад орсон нь тэдний буруу гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байх. Ямартай ч бид дараагийнхаа дугаарт “Сентра гоулд” компанийг рекэтлэгчид хэрхэн дарамталж байгаа талаар цувралаар хүргэх болно.


Эх сурвалж: