sonin.mn

Өнгөрсөн сарын 22-ны байдлаар Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 1869.98 төгрөгтэй тэнцэж байв. Харин өнөөдрийн Монголбанкны ханшаар ам.доллар 1944 төгрөг 06 мөнгө болжээ.  Ам.долларын ханш  34 хоногт 74 төгрөг 08 мөнгөөр чангараад байна.

 Харин өнгөрсөн сарын 19-нд евро 2293 төгрөг 9 мөнгө байсан бол  өнөөдрийн ханшаар 2206 төгрөг 41 мөнгө хүрч 86 төгрөг 68 мөнгөөр суларсан байна. Тэгвэл  рубль сарын өмнө 30 төгрөг 96 мөнгө байсан бол 30 төгрөг 61 мөнгөд хүрч  35 мөнгөөр суларчээ. Өнгөрсөн сарын 19-ний байдлаар юань  300 төгрөг 85 мөнгөтэй тэнцэж байсан бол 312 төгрөг 24 мөнгө хүрч 11 төгрөг 39 мөнгөөр чангарав.  

Б.Заяа

Эх сурвалж: