sonin.mn

Цахим хэлбэрээр нийт 8 байршилд газар өмчлүүлэхээр хотын дарга Э.Бат-Үүл 12.00 цагт цан цохисноор бүртгэлийн ажиллагаа эхэллээ. II ээлжийн газар өмчлөлөөр нийслэлийн 13831 иргэн газартай болно. Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их цуурай, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булагийн 2-р хэсэг, Баганхангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэг зэрэг 5 байршилд нийт 12 388 иргэнд газар өмчлүүлэхээр болжээ. Мөн өмнөх 5 байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багануур дүүргийн Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн Бор үзүүр гэсэн 3 байршилд нийт 1431 иргэнд цахим системээр газар өмчлүүлэх юм. Цахим системээр иргэдээс газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагааг өнөөдрөөс эхлэн  нэгдүгээр сарын 9-ний өдрийн 12.00 цаг хүртэл хүлээн авна. Иргэд http://www.ulaanbaatar.mn/landmap.html/ хаягаар орж бүртгүүлэх юм.

Б.Заяа

Эх сурвалж: