sonin.mn

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын  сайд нар болон хот, мужийн захирагч нарын өрөө тасалгаа 54 м.кв-аас хэтрэхгүй талбайтай байх ёстой гэж тус улсын Шинэчлэл, хөгжлийн асуудал эрхэлсэн улсын хороо үзэж байгаа тухай “China Daily” сонинд бичжээ.

“Орлогч дарга нар 12 метр квадратаас хэтрэхгүй талбайтай өрөө тасалгаатай байх ёстой. Яамдын газрын дарга болон мужийн дарга нарын өрөө 30 м.кв-аас хэтрэх ёсгүй, харин тэдний орлогч нар 24 м.кв-аас хэтрэхгүй талбай бүхий албан тасалгаатай байх ёстой” гэж дээр дурдсан байгууллагын мэдээлэлд дурджээ. Хошуудын дарга нарын өрөө 30 м.кв-аас хэтрэхгүй талбайтай байх бол тэдний орлогч нар 18 м.кв талбай бүхий өрөө тасалгаанд суух ажээ.

Гэхдээ дурдсан хэмжээнээс хэтрээгүй бол өрөөн дотроо тусдаа ариун цэврийн болон амралтын өрөөтэй байхыг дарга нарт зөвшөөрсөн байна. Харин орлогч дарга нарт энэ онцгой эрх хамаарахгүй аж. Хятадын түшмэд тансаг тавилга бүхий цэлгэр өрөөнд тухалж байгаа нь олон нийтийн шүүмжлэлд байнга өртөж байгаа юм. Эл байдал нь тус улсын эрх баригчдын явуулж буй авлигатай тэмцэх өргөн хүрээтэй кампанит ажлын хүрээнд "онилох бай" болсон байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг