sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. Сирид “харилцан уялдаат нэгдмэл цогц стратеги” хэрэгжүүлэх тухай Анкарагийн шаардлагыг Вашингтон зөвшөөрсөн тохиолдолд “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх зорилгоор Агаарын цэргийн хүчний Инжирлик баазаа ашиглах эрхийг Турк улс АНУ-д олгоход бэлэн байна.

Ийм мэдэгдлийг Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу “The Washington Post” сонинд ярилцлага өгөхдөө хийжээ. Түүний тодруулснаар “цогц стратеги” гэдэг нь Сирийн агаарын орон зайд "нислэг үйлдэхийг хориглосон бүс бий болгох, түүнчлэн хил орчмын бүс нутагт дүрвэгсдэд зориулсан хоргодох газар байгуулах" тухай юм. Энэ талаар Давутоглу тайлбарлахдаа "Турк рүү чиглэсэн дүрвэгсдийн урсгалыг нэмэгдүүлэхгүйн тулд ийм арга хэмжээ авах шаардлагатай" гэжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: