sonin.mn

ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгт жил бүр тэмдэглэдэг Бүгд найрамдах улсын өдрийн баярын жагсаалд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама оролцож байна.  Тэрбээр энэ арга хэмжээнд оролцож буй АНУ-ын анхны ерөнхийлөгч боллоо.  Ерөнхийлөгч Обама гурав хоногийн айлчлал хийхээр өнгөрсөн амралтын өдөр Энэтхэгт очсон юм. Энэ нь хоёр улс халуун дулаан харилцаатай байгаагийн илрэл болсон. Обама Энэтхэгийн Конгресст суудалтай сөрөг хүчний гол намын удирдагчидтай өнөөдөр уулзахын зэрэгцээ бизнесийн дээд хэмжээний уулзалтад оролцон үг хэлэх аж.

Британиас салан тусгаар тогтнолоо зарласнаас хойш гурван жилийн дараа 1950 онд энэтхэгчүүд Үндсэн хуулиа баталсан бөгөөд эл үйл явдлыг Бүгд найрамдах улсын өдөр хэмээн орон даяар тэмдэглэдэг юм. Саудын Аравийн хаан Абдулла таалал төгссөнтэй холбогдуулан Эр-Рияд хот руу явах шаардлагатай болсон учраас Обама Энэтхэгт хийж буй айлчлалынхаа хугацааг богиносгож, гэргий Мишелийн хамт Таж-Махалд зочлох төлөвлөгөөгөө цуцалжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: