sonin.mn

СӨҮЛ. /ITAR-TASS/. Солонгос хоорондын яриа хэлцээг сэргээх талаар тавьсан Умард Солонгосын болзлыг Өмнөд Солонгосын эрх баригчид няцаасан байна. Энэ тухай Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам мэдээлжээ. Пхеньяны эрх баригчдын тавьсан шаардлагад "Сөүлийн эрх баригчдын 2010 онд Умард Солонгост авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлах болон АНУ-тай жил бүр хамтран хийдэг цэргийн сургуулилалтаа зогсоох" тухай дурдсан байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр өндөр түвшинд хэлэлцээ хийх саналыг Өмнөд Солонгос Пхеньянд тавьсны дараа Умардын эрх баригчид 2010 оны тавдугаар сарын 24-нд авсан хоригоо цуцалж, АНУ-тай  цэргийн томоохон хамтарсан сургууль хийхээс татгалзахыг Сөүлээс байнга шаардсаар иржээ. Өмнөд Солонгосын “Чонан” хөлгийг Шар тэнгист живүүлсний дараа дээрх хориг арга хэмжээг авсан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: