sonin.mn

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын иргэний агаарын тээврийн компаниуд  2014 онд өмнөх оныхоосоо 18 хувиар илүү буюу 30 сая гаруй удаа олон улсын нислэг үйлдсэн гэж БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн удирдах газрын дээд албан тушаалтан мэдэгдлээ. Хятад-Европ, Хятад-Австрали болон Хятад-БНСУ-ын чиглэлд хийсэн нислэгийн тоо хоёр оронтой хувиар өссөнийг тус газрын дэд захирал Ван Жыцин дурдав.

“Boeing 747-8”, “Boeing 777-300ER”, “Airbus A380” зэрэг томоохон онгоцоор Хятадын  компаниуд дээрх чиглэлүүдэд нислэг үйлдэж эхэлсний дараа Хятад болон АНУ хоорондын нислэгээр зорчигчдын 55 хувийг хятадууд эзлэх болжээ. Олон улсын агаарын тээврийн холбооны урьдчилан таамагласнаар, Хятадын дотоодын зорчигч тээврийн хүчин чадал 2015 онд 10.8 хувь, Хятад-АНУ хоорондын зорчигч урсгал 10 хувь, Хятад-Европ болон Хятад-Ази, Номхон далайн бүс нутаг хоорондынх 9 болон 4 хувиар тус тус өсөх аж.

Г.Доржханд

Эх сурвалж: