sonin.mn

Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт эхэлж, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан мөн 09.00 цагаас эхэлж, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай, Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд,  Монгол хэлний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Өргөдлийн байнгын хороод үдээс хойш хуралдана.