sonin.mn

КАУНАС. /ИА REGNUM/. Литва улсын Ерөнхийлөгч Даля Грибаускайте нэгдүгээр сарын 7-нд жил бүр хийдэг хэвлэлийн бага хурлын үеэрээ өнгөрсөн оны ажлаа тайлагнаж, шинэ оны тэргүүлэх чиглэлээ тодорхойлжээ. Хэвлэлийн бага хурлыг нээж үг хэлэхдээ тэрбээр 2015 оны эхний хагаст хийх олон улсын айлчлалынхаа гол зорилго чиглэлийг тодорхойлон танилцуулсан байна.

“Миний айлчлал Литва улсыг таниулан сурталчлах, эдийн засгийн дипломат  бодлого, аюулгүй байдлын асуудлууд гэсэн гурван чиглэлтэй” гэж Грибаускайте хэлжээ. Литва улсын Ерөнхийлөгч айлчлалаа Швейцарийн Давос хотоос эхэлж, тус хотод болох эдийн засгийн форумд оролцоно. Дараа нь Германы Мюнхен хотод болох аюулгүй байдлын бага хуралд оролцоно. Цааш тэрбээр манлайлагч-эмэгтэйчүүдийн форумд оролцохоор Чили улсыг зориод, дараа нь Монголд айлчилна.

Д.Жаргал

Эх сурвалж: