sonin.mn

2.5-3.5 куб.метр хөдөлгүүрийн багтаамжтай автомашин гаднаас оруулж ирэхэд 2000 ам.доллар буюу Монголбанкны албан ханшаар 3.8 сая төгрөгийн татвар ногдож байсан. Тэгвэл ам.долларын өсөлтийн нөлөө онцгой албан татвар ногдох бараа бүтээгдэхүүнд шууд нөлөөхгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Учир нь Онцгой албан татварыг ам.доллараар тооцон ногдуулдаг байсныг төгрөгөөр тооцохоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар дээрх төрлийн автомашин оруулж ирэхэд 2.9 сая төгрөгийн татвар ногдуулахаар болжээ. Тодруулбал, Онцгой албан татвар ногдох бараа бүтээгдэхүүнд бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, автобензин, дизелийн түлш, суудлын автомашин, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглах техник хэрэгсэл орох юм.

Ц.Заяа
Эх сурвалж: