sonin.mn

Энэ өдөр Энэтхэг улсын тусгаар тогтнолын өдөр тохиож буй бөгөөд БНХАУ-ын удирдагчид баяр хүргэн цахилгаан утас илгээсэн талаар Хятадын Гадаад яамнаас мэдээллээ. Энэ сарын 26-ны өдөр БНХАУ-ын дарга Си Зиньпин Энэтхэг улсын ерөнхийлөгч Пранаб Мукхержее, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцянь  Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нарт  цахилгаан утас илгээж баяр хүргэв.


 БНХАУ-ын дарга Си Зиньпин баярын цахилгаандаа,  Бүгд Найрамдах улсаа тунхагласны 66 дахь жилийн ойн баярын мэнд  хүргээд Хятад, Энэтхэг  бол  түүхэн  соёл иргэншилт улс бөгөөд   үндэстний сэргэн  мандалтыг бүтээх мөрөөдөлтэй. Хятад улс Энэтхэг улсын хүрсэн хөгжил амжилтанд баяртай байдаг. Энэ жил Хятад, Энэтхэгийн дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Хятад улс Энэтхэг улстай  идэвхтэй харилцаж, талуудын энхтайван, хөгжил цэцэглэлтэнд хандсан  стратегийн хамтын ажиллагааны  түншлэлийн харилцааг  тасралтгүй  ахиулан, шинэ түвшинд хүргэхэд бэлэн  байна" хэмээн дурджээ.


Д.Энхчимэг /Бээжин/

Эх сурвалж: