sonin.mn

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг хамруулсан семинар ирэх сарын 2-3-нд Төрийн ордонд болно. Энэ үеэр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2015 оны төсөв, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг хөндөж ярилцах юм. Үүний зэрэгцээ эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээ болон Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт нэгдсэн ойлголт, чиглэл өгөх бөгөөд хамтран ажиллах гэрээ байгуулах аж.

Б.Туул

Эх сурвалж: