sonin.mn

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх, геологи хайгуулын салбарыг хөгжүүлэхэд түлхэц өгөх зорилгоор хайгуулын тусгай зөвшөөрлийг дахин олгохоор болсон. Зургаан жил завсарласан энэхүү ажиллагааг даваа гарагаас цахим хэлбэрт шилжүүлэн эхлүүлсэн. Гэвч эхний өдөр төхөөрөмжид алдаа гарсан, гэнэт олон компани нэгэн зэрэг бүртгүүлсэн зэрэг гомдлууд гарсан билээ.

Зөвхөн эхний өдөр л гэхэд 373 аж ахуйн нэгж бүртгүүлснээс 30 өргөдлийн дугаарыг олгосон байна. Тиймээс Ашигт малтмалын газраас цаашид өдөрт 30 өргөдлийн дугаар олгохоор болжээ. Дугаар авсан ААН-үүд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө АМГ-т биечлэн гаргах юм. Ингээд АМГ-аас өргөдөлд дурьдсан солбицлыг олон нийтэд мэдээллэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нийт талбайгаас хасах журмаар явна. Харин өргөдлийн дугаарыг өдөр өнжиж олгохоор зохицуулж, өнжсөн өдөр нь тухайн ААН-үүд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө өгөх юм.


Эх сурвалж: