sonin.mn

ОХУ-ын Алтайн БНУ-ын уугуул оршин суугчид болох  алтайчууд  нь  манай  монголчуудтай угсаа гарал, түүх, соёлын нийтлэг юм ихтэй бөгөөд Зүүнгарын хаант улсын бүрэлдхүүнд явсан түүхэн цаг үеийн дурсамж нь тэдний  монголчуудтай холбогдох бас нэгэн учиг болдог  юм. Интернетед алтайчууд биднийг элгэмсэг  сайнаар дурсаж явдагийн  жишээ болсон дараах  өгүүллийг  олж хараад (Урьд  нь  алтайн залуу  үеийн уугуул оршин  суугч ийм юм бичсэнтэй таарч байгаагүй тул ихэд олзуурхлаа.) үүнийг бичсэн  залуу хүнд урам өгөх, тэрчлэн уугуул алтайчууд болон монголчуудын  харилцан ойлголцол, соёл, оюун санааны ойртол нэгдэлд нэмэр болоосой гэсэн  сэтгэлээр энэхүү  өгүүллийг  монголын оршин суугчдад хүргэж  өгөхийг  хичээнгүйлэн хүсэж, танд  хандаж буйг минь  таалан болгооно уу.
Иргэн Д.Давааням.


(Арчын Торбоков өөрөө энэ  өгүүллийг монголын хэвлэлд нийтлэхийг зөвшөөрч, Монгол уншигчидад зориулан update  хийсэн болно. Орос хэлэн дээрх хувилбарыг хамтад нь явуулав.)

Ойрдын  нутаг - Алтай


Арчын Торбоков  (ОХУ-ын  Алтайн БНУ-ын оршин суугч. Aрчын  гэдэг нь монголоор  арц,  арцн  гэсэн утгатай болно.                           Facebook: Арчын Торбоков )




Их  Алтайн  уугууд оршин суугчид хэн бэ гэж өөрсдөөсөө асууя.  Хэрэв алтайчууд уугуул  оршин суугчид нь мөн юм бол тэд дөрвөн улсын хязгаарт хуваагдсан энэ нутгийн эзэн гэж тооцогдох ёстой. Гэтэл  Монгол  хятад, казахстанд тэр алтайчууд нь байна уу?  Тэнд Алтайчууд гэж  байхгүй, харин ойрдууд гэж  бий.

Түүхийн хуудсын сөхөж харья.
1922 оны . сарын 6 сарын 1-нд   одоогийн  Алтайн БНУ-ын нутаг дэвсгэр дээр Улала нийслэлтэй Ойрадын автономит муж байгуулагдсан байна. 2012 онд автономит мужийн 90 жилийн ойг тэмдэглэх үеэр энэхүү автономит муж нь тухайн үедээ ойродын биш  ойрадын гэж нэрлэгдэж байсан тухай нэг  удаа ч дурссангүй. Бүгд л энэ фактыг чимээгүйхэн тойрч өнгөрөхийг хичээж байлаа.
1932 оны 3 сарын 2-нд уг  мужийг Ойродын автономит муж гэж өөрчлөн нэрлэсэн  байна. Ойрадыг Ойрод болгож өөрчилсэн хэрэг. Ганц үсгийн төдий шалихгүй өөрчлөлт.  Гэвч энд  уугуул ард түмнийг өнгөрсөнөөс нь салгах гэсэг далд  санаа явж байлаа.  
1948 оны 1 сарын 7-нд түүхч Л.Потапов  болон орон нутаг дахь түүний  хамсаатануудын зүтгэлээр Горно-Алтайн автономит муж  болж өөрчлөгдсөн бөгөөд Ойрод-Тура  хотыг Горно-Алтайск гэж өөрчлөн нэрлэсэн байна. Хүний анхаарал татах  гойд юмгүй  газар орны нэр   засаг захиргааны нэр  томьёо болж хувирав.
Ийнхүү  үр сад нь  Рейхастагийн ханан дээр би ойрод (я-ойрод) хэмээн омог дүүрэн бичиж байсан ард түмэн нэг л мөчид  уугуул нэрээ  алдсан байна. Алтайц гэдэг үгэнд муу юм байхгүй л дээ. Алтайц  гэдэг бол алтайн оршин суугч  гэсэн үг, бүх юм зөв, бүх юм логикийн дагуу.  Гэхдээ энд миний санааг олон жил амраахгүй  байгаа нэг «но»  байдаг юм. Юу вэ гэхээр манай БНУ-д амьдардаг  хэн ч байсан өөрийгөө  алтайц гэж  нэрлэж болно. Өөрөөр яаж  нэрлэх юм бэ. Гэтэл зэргэлдээх  Алтайн хязгаарт спортын нэвтрүүлгийн тайлбарлагч: өчигдөр алтайчууд кемеровчуудыг 2:0-иор хожлоо гээд  л тайлбарлаж байдаг.
Тэгэхээр яаж  “жинхэн алтайчуудыг”  бусад алтайчуудаас ялгах юм болж байна аа?
66  жилийн өмнө болсон үйл явдалыг эргэн саная.
Автономийн нэрийг танихийн аргагүй болтол нь өөрчлөөд манай түүхтэй биднийг холбож байсан юм бүхнийг устгахаар улайран дайрчээ. Энэ үед “Кызыл Ойрот”(Улаан ойрод) нэртэй байсан мужийн сонинийг “Алтайдын  Чолмон”  (Алтайн Цолмон)  болгож өөрчилсөн байна. Хамтрал, үйлдвэр албан байгууллагуудын нэрнээс ойрод гэдэг үгийг  хуу авч хаяжээ. Ойрод гэдэг үгийг хуучирсан үгийн ангилалд оруулсан байна.
Алтай гэдэг газар зүйн нэр зэргэлдээх Алтайн хязгаар төдийгүй Хакаст түгээмэл хэрэглэгддэг. Тус БНУ-ын  8 районы 1 нь Алтайн район буюу хакасаар Алтай аймагы гэж нэрлэгддэг. Тэгэхээр эндэхийн оршин суугчид бас алтайчууд болж таарах уу?
Хакас хэлэнд  качин, сагай, кызыл,шор гэсэн 4 үндсэн аялга байдаг. Качинчууд нь Ойрдын хаант улс унасны  дараа Хакаст ирсэн дөрвөд-ойрдуудын үр сад бөгөөд хакасын зүүн хэсэгт, тэр дундаа Алтай аймагт амьдардаг. Хакасуудын дунд хыргас-ойрод, хасха-ойрод болон бусад сөёкүүд(овог  ястанууд) байдаг. Алтайчууд ба хакасуудын овог нэрэнд ч Адыкаев ба Түкпеев, Боргояков ба  Кайдарков гэхчлэн ижил төстэй юмнууд  их бий.  [Бутанаев В. Я. Хакасын ястан ба овгийн үүсэл.  Абакан. 1994].
Алтайчуудын ой тойнд одоогийн казахстаны улсын Зүүн казахстан мужын нутагт өвөг дээдэс нь нутагладаг байсан цаг үеийн тухай дурсамж үлдсэн байдаг. Газар орны нэрүүд ч энэ нутгийн жинхэн эзэд  нь хэн болохыг  тодорхой хэлээд өгнө. Жишээлбэл эндэхийн хамгийн том нуур нь Зайсан нуур  гэдэг нэртэй. Гэтэл өнөөдөр зэргэлдээх улсад бүх томхон газар орны  нэрийг хасаг болгон өөрчилж байна.Семиплатинск гэхэд л Семей болсон. Ийм үг хасаг хэлэнд байхгүй л дээ, гэхдээ л хасаг нэр шиг л сонсогдож байгаа биз дээ.
Семиплатинск гэдэг нэрийг оросууд зүгээр ч өгчихөөгүй, тэнд долоон сүмээс бүрдсэн цогцолбор байсан гэдэг. 1734 онд түүх ч  Г.Миллер энэ цогцолборыг олж илэрүүлэн “Семь-Палат гэгдэх байгууламж Эрчис мөрний зүүн эрэгт орших бөгөөд хальмгууд түүнийг Дархан Доржийн хийд гэнэ. Дархан Дорж гэдэг тахилч энэ цогцолборыг барьж нэг хэсэг дотор нь өөрөө амьдардаг байсан юм байх” гэж бичиж үлдээсэн байдаг.Энэ мужид одоо Урианхай гэдэг суурин байх бөгөөд  өмнөд сибирийн “ойн” овогуудыг урьд урианхай гэдэг  байсан.
Бүр 16 зуунд ойрдуудын зарим нь Их Алтайгаасаас  баруун тийш шинэ газар хайж явсаар ижил мөрний сав нутагт шилжин сууж улмаар  Хальмгийн хаант улсаа байгуулсан байдаг. Хальмаг гэдэг нь түрэг хэлний “үлдэгдэл” гэдэг үг гэх бөгөөд  өөр нэг утга  нь  “мусульман бус”  болно.
17 зуунд төв азид  хүчирхэг Ойрдын Хаант улс байгуулагдав. Хасгууд удаан хугацаанд энэ  улсын вассал байсан юм.  Сүүлийн үед Казахстаны ерөнхийлэгчийн ивээлээр Абылайн тэргүүлсэн хасгийн баатрууд ойрдуудыг хэрхэн толгой дараалан  “бут цохиж”  байсан тухай өгүүлсэн “Нүүдэлчин” гэх маягийн кинонууд гарах болов. Гэвч иймэрхүү  “кинонуудад” Амарсанаан удирдсан ойрдууд хасгуудтай хамт Чин гүрний эсрэг тулалдаж явсан тухай яагаад ч юм  огт дурдахгүй өнгөрөхийг хичээх юм. Хасгийн султан Абылай Ойрдын Хаант улсын тэргүүн Галданцэрэний өргөмөл хүү байсан бөгөөд бага насаа ойрдын ноёдын хүрээнд өнгөрөөсөн байдаг.
Яваандаа Абылай Ойрдуудаас хөндийрч, Чин гүрний талд орсон  юм. Ойрдын хаант улс унсаны дараа хүн амын ихэнх нь хядагдаж, ихээхэн тооны ойрдуудыг хасгууд олзлон авч явсан байдаг. Зүүн казахстан мужийн хасгуудын дотор  толенгүт гэж овог байх бөгөөд тэд Казахстаны  өөр хаана ч байдаггүй юм. Толенгүтүүд нь олзонд явсан теленгүүдүүдийн  үр сад, өөрөөр хэлбэл Кош-Агач, Улаган  районуудад  амьдардаг алтайчуудын садан төрөл бололтой.
Теленгид буюу теленгүүт  гэдэг нь теле  гэдэг үгнээс гаралтай. Монголчууд –нг   дагавар , оросууд –ут дагавар залгаж  теленгут болгосон байна. Телеуты  гэдэг үг ч эндээс үүсэлтэй.  Теленгидүүд нь нэр нь орос ба монгол маягаар өөрчлөгдсөн  нэг ард түмэн юм. Телеутууд нь өөрсдийгөө теленгит гэж нэрлэдэг гэж Радлов бичсэн байдаг. [Потапов А.П. Очерки народного быта тувинцев. 1969].                                                                                              Улаган болон Кош Агачын зэргэлдээх районуудад амьдардаг  тувачуудын дунд Уулын Алтайгаас гаралтай  телек овгийнхон давамгайлдаг.
Умард алтайчууд нь хөрш тува болон хакасуудын  хэлний  онцлогийг шингээсэн тул илт ялгагддаг  аялгатай. Жишээлбэл тувачуудын хуучин нэрийг туба гэдэг байсан бөгөөд бүр хуучны оросын бичиг баримтад туба гэж дурьдсан байдаг. Яваандаа тува гэх болсон бөгөөд одоо тыва гэдэг болсон. Манай Маймин, Чой, Турочакийн районы тубаларууд харин энэ нэрээ  хэвээр нь хадгалан үлдсэн байна.
Ер ингэхэд алтайчууд өөрсдийгөө  ойрдууд гэж үздэг байсан юм болов уу? Яагаад чухам ойрад гэдэг нэртэй улсыг 20 дугаар зууны эхээр сэргээн байгуулахыг оролдож  байсан юм бол гэдгийг тодруулахын тулд түүхийн хуудсыг сөхөж үзье.
Томскийн профессор В.Сапожников  18 дугаар зууны дундуур “Оросын Алтайгаар” хэмээх бүтээлдээ алтайчуудын нууцлаг толгойлогчийн талаар дурьдсан байдаг. Энэ  бүтээлд “Кан- Караколийн газрыг Алтайн Ерөнхий захирагч болох Зайсан-Омбын нутаг гэж нэрлэдэг байсан” гэжээ. Оросын хилийн эрх баригчид түүнийг таван дөчиний  захирагч болохыг сайн мэддэг, тийм ч учраас түүнтэй ажил хэрэг явуулдаг  байж. Түүний нэр В.Радловын алтайчуудаас авсан нэрсийн  жагсаалтад байгаагүйг тухайн үеийн нийгмийн уламжлал, ёс заншилтай холбон тайлбарлаж болох юм. Өөрөөр хэлбэл нэр хүндтэй захирагч ноёд болон тэдгээрийн нэр усанд онцгой ханддаг байсан байна. Захирагч нарын нэрийг хэлэхээс зайлсхийнэ. Энгийн ардууд барагтай бол мэдэхгүй бөгөөд эзний тухай өөр үгээр төлөөлүүлэн ярих ёстой. Омбо  гэдэг бол хамгаалагч гэсэн утгатай төвд үг бололтой. Оросын түшмэдүүд үүнийг захирагчийн өөрийнх нь нэр гэж ойлгоод заримдаа илтгэл, тайландаа “Омбо” гэж  өөрийнх нь нэр маягаар буруу хэрэглэдэг байжээ.
Г.Потаниний 1745 оны түүхэн тэмдэглэлүүд нь  овгуудийн  сурвалжит ноёд болох зайсангууд хэдэн жилийн турш Алтайд биш   Зүүнгарын хааны хүрээнд  байсан болохыг нотлодог. Тэрчлэн оросууд Омбын харьяатуудын үйлдсэн халдлагатай холбоотой бүх гомдолыг Зүүнгарын хаан  Галданцэрэнд тавьдаг байсан нь сонирхол татдаг.
Омбын өндөр эрх мэдэл,байр суурийг А.Волковын  1748 онд үйлдсэн тайлан бас харуулдаг юм. Тэрээр энэхүү тайландаа  “Алтайн зайсанууд оросуудад биш зөвхөн Галданцэрэнд захирагддаг” тухай ерөнхий зайсаны захиаг дурьдсан байдаг.
 Омбо маш том улс төрийн жин, нөлөөтэй байсан бөгөөд эрх мэдэл нь Уулын Алтай төдийгүй, ойр орчмын нутаг дэвсгэрийг хамарч байлаа. Амарсанаа Даваачийн эсрэг тэмцэлдээ түүний дэмжлэгийг авна гэж найдаж байсан нь тохиолдолын хэрэг биш юм. Хожим тэрээр Чин гүрний эсрэг тэмцэл хийхдээ алтайн зайснуудаар дамжуулан халхын Чингүүнжав ноёнтой холбоо барьж байв.
Судлаач Г.Потанин  “Оросын түүхийн материалууд” бүтээлдээ 18 зууны эхний оросын газрын зургуудад Уулын Алтайн (Горный Алтай) нутаг дэвсгэрийг  “Галданцэрэнгийн нутаг” гэж тодорхойлсон байдаг тухай тэмдэглэсэн байдаг. Энэ бол санамсаргүй хэрэг биш юм. 20 дугаар зууны эхээр Алтайчуудын дунд их яригддаг  байсан Ойрод хан буцаж ирэх тухай домгийн  баатар нь Галданцэрэн гэдэг бодит хүн билээ. Түүний дүүг Лувсан Шоно гэдэг байсан бөгөөд алтайчуудын аман зохиолд домогт Шуну баатар хэмээн орсон юм. Ойрад-Алтайчуудын том байсан цаг үе нь Ойрдын ( Зүүнгарын хаант улс)хаант улстай холбоотой байсан бололтой. Тийм ч учраас манай ард түмний үлгэр домог, туулийн ертөнцөд энэ бүхэн хадгалагдан үлдсэн байна.
Ойрдын хаант улс унасаны дараа алтайчууд оросын эзэнт улсын бүрэлдхүүнд орсон бөгөөд хатан хаанд бичсэн оросын эзэнт гүрэнд дагаар орох тухай бүх өргөдөл,хүсэлт нь ойрдын тод бичгээр бичигдсэн байдаг. Гэвч уг бичгийг  буддийн лам  Заяа Бандид  зохиосон болоод ч тэр үү  алтайд үнэн алдартны шажин дэлгэрүүлэх арга хэмжээний (Алтайская православная миссия) үеээр энэ тухай дурьдалгүй өнгөрсөн байна.
Түүнээс хойш 100 жил өнгөрч, оросын эзэнт улс сүйрсэний дараа  оросын сибирийн салан тусгаарлах үзэлтнүүд(сибирские  областники)1 алтайчуудыг Их Ойрдын сэргэн мандалтын суурь дэвсгэр болно гэж үзэж байв.
1918 оны 3 сарын 7-нд Уулын Думын (Горная Дума) хуралдаан болж, илтгэгч  В.Анучкин “хуучин  Ойрд  улсын бүрэлдхүүнд орж байсан оросын алтай(одоогийн Зүүн Казахстан муж, Алтайн хязгаар, Алтай БНУ),  минусинскийн нутаг (Хакас, Уулын Шор), урианхай (Тува), монгол алтай ба зүүнгар(одоогийн БНХАУ-ын Шинжан Уйгарын Автономит Муж) зэрэг газар нутгийг бие даасан БНУ болгон нэгтгэх шаардлагатайг” цохон тэмдэглэсэн байна. Энэ үед Г.И. Гуркин2 бүр үнэнээсээ  2 давхар овог хэрэглэж эхлэв. Бүр “ Чорос Гуркин” гэж гарын үсэг зурдаг болов. Чорос  овгийнхон Ойрдын хаант улсын эрх баригч овог байсан юм. Гуркин болон сибирийн салан тусгаарлагчид шинэ БНУ ямар нэртэй болохыг, улсын тэргүүнээр хэнийг тавихаа  тооцоолж байлаа.  
Үйл явдалын цаашдын өрнөл үндэсний автономиуд нэгдэж, шинэ улс байгуулагдахад хүргэхгүйн тулд Л.Потапов зэрэг эрдэмтэд  түүхэн үйл явцыг өөрөөр тайлбарлаж эхлэсэн байна. Биднийг  ойрдуудтай холбосон юм бүхнийг  салан тусгаарлах үзэл гэж тооцдог  болсон…

Гэвч цаг хугацаа байран дээрээ зогсдоггүй юм байна. Ойрдын Хаант улсын үед бий болсон Зайсаны  тогтолцоог Алтайн  БНУ-д сэргээсэн нь  санамсаргүй хэрэг биш юм. Хэдийгээр шүүмжлэлд их өртсөн ч гэсэн зайсан цолыг сэргээв. Алтайчуудын бүх томоохон овогууд зайсангаа сонгов. Тэдэнтэй БНУ-н ерөнхийлэгч уулзаж, бүс нутгийн амьдралын чухал асуулуудыг хэлэлцэж байна.
Бидний эргэн тойронд  ойрдууд гол тоглогчид нь болсон үйл явдалууд  өрнөсөөр.  Хөрш Монгол улсад л гэхэд ойрд гаралтай Ц.Элбэгдорж ерөнхийлэгчөөр сонгогдоод ажилллаж байна.Хүчирхэг  байлдан дагуулагчдын үр сад энэ удаад төрийн тэргүүнээрээ ойрд овгийн хүнийг сонгожээ. Улсын аюлгүй байдал, батлаг хамгаалахтай холбоотой чухал албан тушаалуудад ч  ойрдууд ажиллаж байна. Монголын ард түмэн тэдэнд итгэж байна гэсэн үг.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс болон  БНХАУ-ын нийслэлд хэд хэдэн удаа  ойрдуудын фестиваль болсон байна. 2012 онд Бээжинд болсон фестивальд анх удаа манай БНУ-ын төлөөлөгчид оролцов. Албан ёсны биш боловч манай БНУ –ын  шинжлэх ухаан, бизнесийн хүрээлэлийн төлөөлөл болох Мэргэн Клешев, Тандак Тысов нар оролцож ихээхэн хүндлэл хүлээж байв. Эдгээр фестивалийн үеээр ойрад түмний наадмыг  олон ард түмний  уугуул нутаг болох Алтайд  тэмдэглэх тухай яригдаж ирэв. Ийм арга хэмжээ нь нэгэн цагт Ойрдын хаант улсын бүрэлдхүүнд орж явсан ард түмнүүдийн соёл, оюун санааны нэгдэлд ихээхэн хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм.

1 Сибирийн салан тусгаарлах үзэлтнүүд(сибирские  областники):  19-р зууны 2 дугаар хагас, 20 дугаар зууны  эхэн үеийн Сибирийн  автономит хөгжлийн үзэл  баримтлалтай нийгэм, улс төрийн урсгалын төлөөлөгчид(Г. Н. Потанин, Н. М. Ядринцев гэх мэт)
2 Г.И.Гуркин:  Григо́рий Ива́нович Гу́ркин (1870 —1937) ,  алтайн анханы мэргэжлийн  зураач, И. И. Шишкиний  шавь, теленгидийн хаан Коннайн  удам, чорос овгийн  төлөөлөгч.










Земля ойратов - Алтай
Арчын Торбоков
21.07.14
Спросим себя: кто является коренным народом Большого Алтая? Если алтайцы, то они должны считаться истинными хозяевами Алтая, разделённого границами четырёх государств. Но где они в Китае, Монголии или Казахстане? Алтайцев там нет. Зато есть ойраты.
Заглянем в исторические анналы.
1 июня 1922 года была образована на территории современной Республики Алтай - Ойратская автономная область со столицей в Улале. В 2012 году, отмечая 90-летие Ойротской автономной области на территории республики, об этом ни разу не упомянули, что она называлась Ойратская, а не Ойротская. Все старательно обходили этот факт стороной.
2 марта 1932 года область была переименована в Ойротскую автономную область. То есть из Ойратской – в Ойротскую. Вроде изменение незначительное, всего на одну букву. Но умысел был: оторвать коренной народ от своего прошлого.
7 января 1948 года по наводке историка из Барнаула - Л.Потапова область была переименована в Горно-Алтайскую, а город Ойрот-Тура превратился в Горно-Алтайск. Безликое географическое обозначение превратили в административное наименование.
Так народ, чьи сыновья гордо расписывались на стенах поверженного Рейхстага «я – ойрот!», в одночасье потерял своё исконное имя. Ничего плохого в самом слове нет: алтаец – житель Алтая, всё верно и логично. Есть только одно «но», и оно не даёт мне покоя много лет. Дело в том, что алтайцами могут именовать себя все живущие в нашей республике. По-другому и не скажешь. В соседнем Алтайском крае, к примеру, спортивный комментатор вещает: вчера алтайцы победили кемеровчан со счётом 2:0!
Как же теперь отличить «настоящих» алтайцев от всех остальных алтайцев?
Вернёмся к событиям, происходившим у нас ровно 66 лет назад. Изменив до неузнаваемости название автономии, ретиво взялись за уничтожение всего, что связывало нас со своей историей. В это время областную газету «Кызыл Ойрот» переименовывают в «Алтайдын Чолмоны». С названий колхозов и предприятий срочно стирали всё, что связано было со словом «ойрот». Само слово перевели в разряд «устаревших».
А географическое название Алтай характерно не только для соседнего Алтайского края, но и Хакасии. Один из восьми районов республики называется Алтайский район, по-хакасски – Алтай аймагы. Все жители района, выходит, тоже алтайцы?
В хакасском языке существует четыре основных диалекта: качинский, сагайский, кызыльский и шорский. Сами качинцы являются потомками ойратов-дербетов, пришедших в Хакасию после распада Ойратского ханства. Они как раз живут в восточной части Хакасии, в том числе и в Алтайском аймаке. Среди хакасов есть такие рода, как ойрат хыргыс, ойрат хасха и другие. Да и фамилии хакасов и алтайцев во многом схожи: Адыкаевы и Тюкпеевы, Боргояковы и Кайдараковы [Бутанаев В. Я. Происхождение хакасских родов и фамилий. Абакан. 1994].
В памяти алтайцев остались времена, когда их кочевьями были земли Восточно-Казахстанской области нынешнего Казахстана. Топонимика явно «говорит» об истинных хозяевах этой земли. Например, здесь самое большое озеро - это Зайсан. Сегодня в соседнем суверенном государстве все крупные географические наименования переделывают на казахский лад. Семипалатинск стал Семей, хотя такого слова в казахском языке нет. Зато звучит как бы по-казахски…
Семипалатинск был назван русскими не просто так, там находился комплекс из семи буддийских храмов. В 1734 году историк Г.Миллер обнаружил этот комплекс и описал его: «…так называемые «Семь-Палат» лежат на восточном берегу Иртыша... калмыки называют их Дархан-Зорджин-Кит, говоря, что здания эти построил некий жрец Дархан-Зорджи, который и пребывал в них». В этой же области ныне находится село Урянхайка. Урянхайцами раньше именовали «лесные» племена Южной Сибири.
Ещё в XVI веке часть ойратов из Большого Алтая в поисках новых земель переселилась на Волгу, в дальнейшем образовав там Калмыцкое ханство. Слово «калмык» с тюркского значит «остаток», ещё одно значение этого слова - «не мусульманин».
В XVII веке в Центральной Азии образуется мощное Ойратское ханство, чьими вассалами на долгое время станут казахи. В последнее время с подачи казахского президента стали выходить фильмы типа «Номад», где рассказывается, как славные казахские батыры во главе с Абылаем разбили наголову ойратов. Но в подобных «картинах» почему-то стараются не упоминать, как ойраты во главе с Амыр-Саной вместе с казахами воевали против Цинской империи. А казахский султан Абылай всё своё детство провёл при ставке ойратских князей, поскольку являлся приёмным сыном главы Ойратского ханства Галдан-Церена.
В дальнейшем Абылай предаст ойратов и перейдёт на сторону Цинов. После падения Ойратского ханства большая часть населения была истреблена, многие уведены в плен казахами. В настоящее время среди казахов есть род толенгут в Восточно-Казахстанской области - и нигде больше. Толенгуты, скорее всего, и есть потомки попавших в полон теленгитов, т.е. алтайцев живущих в Кош-Агачском и Улаганском районах.
Теленгит или теленгут происходит от слова «теле». Суффикс «-нг» добавляли монголы, а русские «-ут». Отсюда и телеуты. Это один народ, название которого изменено на русский и монгольский лады. Ещё Радлов писал, что телеуты называли сами себя термином «теленгит» [Потапов А.П. Очерки народного быта тувинцев. 1969].
Среди тувинцев, живущих в сопредельных районах с Улаганским и Кош-Агачским, преобладает род телек, они являются выходцами из Горного Алтая.

У северных алтайцев имеются ярко выраженные говоры, потому как вобрали в себя языковые особенности соседних тувинцев и хакасов. Например, старое название тувинцев было «туба», их ещё в русских документах называли «тубинцами». Постепенно этот термин стал «тува», теперь «тыва». У нас же тубалары в Майминском, Турочакском и Чойской районах своё имя сохранили неизменным.
Теперь обратимся к историческому прошлому, чтобы понять: считали ли сами алтайцы себя ойратами и почему пытались возродить республику в начале XX в. именно с именем Ойрат?
В исторических документах загадочный глава алтайцев в середине XVIII в. описан томским профессором В.Сапожниковым в работе под названием «По Русскому Алтаю». Там сказано: «кан-каракольскую землицу называли резиденцией главного правителя Алтая – зайсана Омбы». Русские пограничные власти совершенно определённо знали, что он глава пяти дючин, и вели с ним дела. Отсутствие его имени в перечне, полученном В.Радловым от алтайцев, объясняется традициями тогдашнего общества. Имеется в виду обычай особого отношения к почитаемым правителям и их именам. Упоминания имён правителей надлежало избегать. Простолюдинам эти имена часто вообще оставались неизвестными, а о владыке предписывалось говорить иносказательно. Омбо – это тибетское имя, охначающее «защитник». Русские чины думали, что это его имя или фамилия, потому в своих рапортах иногда ошибочно писали «Омбин».
Исторические записи учёного Г.Потанина 1745 года свидетельствуют, что родовые аристократы – зайсаны алтайцев несколько лет не были в Горном Алтае, а находились в резиденции у главы Ойратского ханства. Интерес также представляет, что все жалобы на набеги людьми Омбо русские писали не кому-нибудь, а на имя самого ойратского хана Галдан-Цэрэна. Высокий статус Омбо доказывает рапорт А.Волкова в 1748 году, где приводится письмо главного зайсана, в котором говорится, что «алтайские зайсаны не подсудны русским, а только Галдан-Цэрэну».
Омбо имел очень весомый политический вес, его власть распространялась не только на Горный Алтай, но и на прилегающие территории. Не случайно на его поддержку рассчитывал сам Амыр-Сана в борьбе против Табачи. Именно через зайсанов Алтая во время восстания против империи Цинь он позднее поддерживал связь с князем халхов Чингунжавом.
Исследователь Г.Потанин в своей работе под названием «Материалы для истории России» отмечал, что территория Горного Алтая на русских картах начала XVIII века обозначалась как «Земля Галдан-Цэрэна». Это не случайно. В основе алтайского популярного мифа про ожидаемое возвращение Ойрот-хана в начале XX в. лежит реальная личность – Галдан-Церен. Его брат, которого звали Лоузанг-Шоно, войдёт в фольклор алтайцев как легендарный баатыр Шуну. Видимо, времена величия ойратов-алтайцев были связаны с Ойратским (Джунгарским) ханством. И это сохранилось в эпическом сознании нашего народа.
После падения Ойратского ханства алтайцы войдут в состав Российской империи. Все обращения к русской императрице с просьбой принять в подданство будут написаны ойратским письмом «тодо-бичик». Во времена Алтайской православной миссии об этом будут умалчивать, поскольку создал эту письменность буддийский лама Зая-Пандита.


Через сто лет после крушения империи русские областники рассматривали алтайцев как основу для воссоздания великой Ойратии.
Чуть позже, 7 марта 1918 года Горная Дума проводила съезд, на котором докладчик алтаец В.Анучин выступил о «необходимости объединения бывшего государства Ойрат в самостоятельную республику, а именно: Русский Алтай (ныне это Восточный Казахстан, Алтайский край и Республика Алтай), земли минусинских туземцев (Хакасия, Горная Шория), урянхайцев (Тыва), Монгольский Алтай и Джунгарию (нынешний СУАР, Китай)». В это время Г.Гуркин не забавы ради принял двойную фамилию. Он стал подписываться «Чорос-Гуркин». Род «чорос» в Ойратском ханстве был правящим. Гуркин и областники знали, как будет именоваться будущая республика, и кто будет ее главой.
Дабы в дальнейшем не допустить объединения национальных автономий и создания новой республики, такие учёные, как Л.Потапов, стали давать иную трактовку историческим событиям. Всё, что связывало нас с ойратами, в их работах считается «сепаратизмом».
Но время не стоит на месте. Не случайно в Республике Алтай возродился институт зайсаната, который был создан во времена Ойратского ханства. Несмотря на критику, титул зайсана восстановлен. Все крупные роды алтайцев избрали своих зайсанов. С ними встречается глава республики, чтобы обсудить наиболее острые проблемы в жизни региона.
В окружающем нас мире происходят события, ключевыми игроками в которых всё чаще выступают ойраты. В соседней с нами стране президентом стал ойрат Элбэгдорж. Монголы, потомки могучих завоевателей, сделали в этот раз своим предводителем представителя ойрата. На ответственных постах, связанных с безопасностью государства и его обороны тоже работают  представители ойраты. Значит, ойратам монгольский народ верит.
Уже не раз фестивали ойратов мира проходили в столицах Китая и Монголии. В 2012 пгоду на таком фестивале в Пекине впервые участвовали представители нашей республики. Пусть пока неофициальная делегация, тем не менее выходцы из научных и бизнес-кругов Мерген Клешев и Тандак Тысов были на виду и в почёте.
На подобных мероприятиях всё чаще говорят о скором проведении праздника ойратов на священной прародине многих народов – в горах Алтая.  Такие  мероприятия  несомненно служат духовно-культурному единению народов, некогда составлявших Ойратское ханство.