sonin.mn


ЛОС-АНЖЕЛЕС. /ITAR-TASS/. Америкийн “Apple” корпорацийн цэвэр ашиг энэ оны нэгдүгээр улиралд 30 хувиар өсч, 18 тэрбум доллар болсон тухай тус компани мэдээллээ. Дээр дурдсан тайлангийн хугацаанд “Apple” компани 74,6 тэрбум долларын орлого олсон нь жилээс жилд 30 хувиар өссөн үзүүлэлт аж.

Ингэж өссөн нь “iPhonе” гар утас нь их хэмжээгээр борлуулагдсантай холбоотой байна. Тус компани “iPhone 6” болон “iPhone 6 Plus” шинэ гар утсаа өнгөрсөн оны есдүгээр сард танилцуулсан билээ. Энэ оны нэгдүгээр улиралд 74,468 сая “iPhonе” борлуулж, 51,2 тэрбум орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 30 хувиар өссөн үзүүлэлт байна. Улирлын хугацаанд тус компани 21,4 сая “iPad” борлуулж 8,9 тэрбум долларын орлого олжээ. Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 12,3 сая “iPad” борлуулж байжээ.

“Apple” компани энэ оны хоёрдугаар улиралд 52-55 тэрбум долларын орлого олно гэж таамаглаж байна. Компанийн тайланд тэмдэглэж буйгаар, “Apple”-ийн захирлуудын зөвлөл хувьцаа эзэмшигчдэд 0,47 долларын ногдол ашиг төлөхөөр болжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: