sonin.mn

ХХААЯ, МХЕГ, тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбоодын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зургаан байршилд хадгалж байгаа 31.5 мянган тонн улаанбуудайнд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын дүнгээр ТЭДС-гийн байршлууд дээрх улаанбуудайн 84 хувь нь стандартын шаардлага хангаж, үлдсэн 16 хувь нь шаардлага хангахгүй байна гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна. Харин тариаланчдын агуулахуудад хадгалж байгаа 40 мянган тонн улаанбуудай хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж.

 

Дээрх улаанбуудайг үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооноос одоо хүртэл борлогдоогүй байгаа хэмээн өргөх бичиг ХХААЯ-д хүргүүлсэн байна. ХХААЯ-наас энэ сарын 19-ний өдөр албан тоотоор тус холбоонд 40 мянган тонн улаанбуудайн байршлыг тодорхой ирүүлэхийг хүсчээ.Шалгалтын мөрөөр ХХААЯ-наас 20 мянган тонн улаанбуудайн зөвшөөрлийг цуцлах үндэслэл байхгүй хэмээн үзэж, цаашид тооноос чанарт шилжих зарчим баримтлан, стандартын шаардлага хан­­гасан улаан­буудайг биржээр дамжуулан хүлээн авч урамшуулал олгох асуудлыг боловсронгуй болгох хэрэгтэй хэмээн шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: