sonin.mn

Өчигдрийн морин цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулахаар сэтгүүлчдийг цуглуулаад байсан юм. Төрийн ордны Соёмбот танхимын үүдэнд сэтгүүлчид бөөгнөрч орох цагаа хүлээж байтал Баянхонгор аймгийн бололтой 20 гаруй хүн Соёмбот танхимтай танилцахаар орцгоосон. Удалгүй тэдний тойргоос сонгогдсон Д.Ганбат гишүүн яаруухан алхсаар танхимд орно лээ.

Тэгтэл тун удалгүй Х.Баттулга гишүүн гүйх нь холгүй хүрч ирж нүдээ том болгон харснаа “Энэ чинь юу болоод та нар энд цуглачихав аа” гэж тэрүүхэн зуур таавар тааснаа “Аа одоо ойлголоо” гэснээ танхим руу орж явчихсан. Түүний царайд инээмсэглэл тодорсоор танхим руу орсон нь түргэхэн зуур гурван сая дахь иргэний учрыг ойлгосноос үүдсэн инээмсэглэл байснаас зайлахгүй. Түүнийг харсан сурвалжлагч охид “Гоё инээдэг”-ийг нь шивнэлдэж харагдсан. Х.Баттулга гишүүний мишээлийн учир нэг иймэрхүү.

Эх сурвалж: