sonin.mn

Тамхины хяналтын тухай хууль батлуулснаасаа болж “Тамхины Эрдэнэчимэг” нэртэй болчихоод байсан Л.Эрдэнэчимэг гишүүн Согтууруулах ундааны хяналтын тухай хууль санаачилж УИХ-ын НББСШУ-ны байнгын хороогоор хэлэлцүүлтэл хүний өөрийн баахан эсэргүүцэлтэй тулж аргагүйн эрхэнд АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар энэ асуудал түр намжив. Хүнийхээс Я.Содбаатар гишүүн хүчтэй эсэргүүцсэн бол өөрийнхнөөс нь Ц.Оюунгэрэл гишүүн тойруу замаар хөөрхөн шоглочихсон.

Хэдийгээр Л.Эрдэнэчимэг гишүүн “Өнөөдрийн байдлаар манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн долоо, архины 57, шар айрагны 19, дарсны 10 нийт 93 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хавтгайруулан олгосноор зах зээл дэх архины нийлүүлэлт, хүн амын архины хэрэглээг нэмэгдүүлэх, чанарын шаардлага хангахгүй согтууруулах ундаа хэрэглэх үндэс болж байна” хэмээн санаачилсан хуулиа хамгаалсан ч шахаанд орсоор бүлэг нь тав хоногийн завсарлага авав.

Эх сурвалж: