sonin.mn

УИХ-ын чуулган өнөөдөр 09.00 цагт хуралдаж, Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд болон Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 25 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд

Эх сурвалж: