sonin.mn

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Цэргийн төв комиссын дэд дарга Фань Чанлун, АНУ-ын тагнуулын асуудал хариуцсан Батлан хамгаалахын дэд сайд Майкл Викерс нар лхагва гарагт Бээжин хотноо уулзаж, хоёр талын цэргийн харилцаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ. Майкл Викерс Хятад улсад айлчилж байгаа юм. БНХАУ болон АНУ-ын удирдагчид хүчин чармайлт гаргаж байгаатай холбоотойгоор хоёр талын цэргийн харилцаа хурдацтай бэхжиж байна гэж Фань хэлжээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард тус хоёр улсын БХЯ-д “харилцан итгэлцлийг бэхжүүлэх тухай хэлэлцээрүүд”-д гарын үсэг зурсныг тэрбээр иш татан, “Эдгээр хэлэлцээрийг байгуулснаар  БНХАУ-АНУ-ын цэргийн харилцаа шинэ түвшинд гарсан” гэсэн байна. Уг хоёр хэлэлцээрийн хүрээнд БНХАУ болон АНУ-ын армийнхан цэргийн томоохон ажиллагаануудын талаар харилцан мэдээлэх механизм бий болгох аж. “Шинэ онд, цэргийн харилцаа холбоогоо бэхжүүлж, хамтын ажиллагаагаа уялдуулахын төлөө хамтран ажиллана гэдэгт бид найдаж байна” гэж Фань хэлжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: