sonin.mn

МОСКВА. /BBC/. Өнгөрсөн онд Оросын хүн амын бодит орлого 2000 оноос хойш анх удаа буурсан болохыг тус улсын Статистикийн газрын мэдээлэлд дурджээ. Тус байгууллагын урьдчилсан мэдээллээр, 2014 онд оросуудын бодит орлого 1 хувиар буурсан байна. 2014 оны 12 дугаар сард энэ үзүүлэлт өмнөх оны 12 дугаар сарынхтай харьцуулахад 7.3 хувиар буурсан байна. 2013 онд уг үзүүлэлт 11 дүгээр сард 3.9 хувиар буурч байсан бол 10 дугаар сард 1.9 хувиар өсч байжээ.

2013 онд Оросын иргэдийн бодит орлого 4 хувиар өсч байв. Өнгөрсөн оны 12 дугаар сард сарын дундаж цалин 42 мянган рубль байжээ. Энэ нь 2013 оны 12 дугаар сарынхтай харьцуулахад 6.1 хувиар өссөн үзүүлэлт юм.

Д.Жаргал

Эх сурвалж: