sonin.mn

ТОКИО. /NHK/. “Ниссан Мотор” дэлхий даяар худалдаалсан 760 мянган дунд гарын жип болон тансаг зэрэглэлийн машинаа эргүүлэн татаж, копутны түгжээ болон цахилгаан дахь доголдлыг засах ажээ. Японы автомашины үйлдвэрлэгч уг компани ирэх лхагва гарагаас машинуудаа татаж эхлэх бөгөөд 2008-2014 оны “Rogue” дунд гарын жип, 2013 болон 2014 оны “Pathfinder”, 2014 оны тансаг зэрэглэлийн “Infiniti” загваруудаа эргүүлэн татах ажээ. “Ниссан Мотор”-ын машинууд дэлхий даяар худалдаанд гарсан боловч Хойд Америкт голчлон борлуулагдсан байна.

“Цас, мөс хайлуулах химийн бодис жолоочийн талын хивсээр нэвчин орсноор цахилгааны схемд доголдол үүсгэж байна. Мөн копутны түгжээ буруу хийгдсэнээс болж машин явж байх үед онгойж болзошгүй” гэж Ниссан мэдэгджээ. Эдгээр гэмтэлтэй холбоотой аваар осол одоогийн байдлаар гараагүй байна гэж тус компанийн албаны хүмүүс мэдэгдэв.

Д.Нямтулга

Эх сурвалж: