sonin.mn

КИЕВ. /Ukrinform/. Хэрвээ Украин дайнд ялагдвал дэлхий дахин Дундад зууны үед буцаж очих болно гэж Украины Гадаад харилцааны сайд Павел Климкин Германы “Bild” сонинд  ярилцлага өгөхдөө хэлжээ. Түүний хэлснээр, Украин одоо өөрийн оршин тогтнолын төлөө төдийгүй дэлхийг өнөөдрийн энэ байдлаар авч үлдэхийн төлөө тэмцэж байна.

“Хэрвээ бид энэ байлдаанд ялагдвал Дундад зууны үед буцаж очно” гэж тэрбээр хэлжээ. Тэрбээр “террористуудад нөлөөлж, тэдэнд зэвсэг нийлүүлж байгааг нь болиулахын тулд соёлжин иргэншсэн дэлхий дахин нийтээрээ ОХУ-д шахалт үзүүлэх хэрэгтэй” гэжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: