sonin.mn


БЭЭЖИН. /ITAR-TASS/. Өнгөрсөн оны эцсийн дүнгээр Хятадын төсөвт 14.035 их наяд юанийн /2.24 их наяд доллар/ орлого орсон нь 2013 оныхтой харьцуулахад 8.6 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Хятадын эдийн засгийн өсөлт өмнөх 2013 оны үзүүлэлттэй харьцуулахад 1.6 хувиар удааширсныг тус улсын Сангийн яамны өнөөдөр нийтлэгдсэн тайланд дурдсан байна. Тайланд дурдсанаар, 2014 онд төвлөрсөн төсвийн орлого 7.1 хувиар өсч 6 449 их наяд юань /1.03 их наяд доллар/ болсон бол орон нутгийн төсөвт 7.586 их наяд юанийн /1.21 их наяд доллар/ орлого орсон нь өмнөх жилийнхээс 9.9 хувиар өссөн үзүүлэлт аж.

“2014 онд Хятад болоод дэлхийн эдийн засгийн байдал амаргүй байлаа. Гэхдээ Хятадын Сангийн яамны бүх түвшний ажилтнууд нийгмийн хангамжийн үндэс суурийг бэхжүүлэх,  ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлэх, мөн төсвийн орлого, зарлагын харьцааг тэнцвэржүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан” гэж тайланд дурджээ. Олон улсын үнэлгээний “Fitch” агентлагийн шинжээчдийн тооцоолсноор, 2014 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдац 2.5 хувьтай байв. Тус агентлагийн шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдац удааширсныг хөгжиж буй орнуудын зах зээлүүд суларсан болон еврогийн бүсийн эдийн засагт дефляци үүссэнтэй холбон тайлбарлаж байна.

Д.Жаргал

Эх сурвалж: