sonin.mn
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид "Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогголцоог шинэчлэн нэвтрүүлэх журам"-ыг өнгөрсөн удаагийн хурлаараа баталсан. Уг журмаар нийслэлд автотээврийн хэрэгсэл эзэмшигч этгээдийн, техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамрагдах, албан татвар төлөхтэй холбогдон гарах харилцааг зохицуулах бөгөөд авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг боловсронгуй болгох албан татвар, төлбөр хураах нэгдсэн тогтолцоог бий болгоход төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, чиг үүргийг тодорхой болгох, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай. чирэгдэлгүй хүргэх ажлыг зохион байгуулах юм.
 
Журамд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор:
 
-1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард 
-2,7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард 
-3,8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард 
-4,9 тоогоор төгссөн бол дөрөвдүгаэр сард
-5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тус тус хамрагдан тухайн оны зургадугаар сарын 1-ний дотор багтаан зохион байгуулах, албан татвар, төлбөр хураамж, албан журмын даатгалд хамрагдсан эсэхийг үндэслэн техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамруулан нэгдсэн нэг наалтыг олгохоор заасан юм. Тиймээс таны тээврийн хэрэгслийн улсын дугаар 2 болон 7-гоор төгссөн бол энэ сард багтан татвараа төлөх юм.
 
Хэрэв тээврийн хэрэгсэл эзэмшигч тогтоосон хугацаанд автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд эзэмшигчийн бүртгэлийн хаягаар хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр торгууль ногдуулах юм байна.
 
Г.Цэцэг
Эх сурвалж: "Нийслэл таймс"