sonin.mn
Өчигдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 47.8 сая ам.доллар, 92.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. Харин Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 16.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлэв. Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
 
Б.Заяа
Эх сурвалж: