sonin.mn
НЬЮ-ЙОРК./BBC/. АНУ болон Куба улсын дипломат харилцааг сэргээх ээлжит хэлэлцээг энэ сарын 27-нд хийхээр тохиролцсон тухай Америкийн Төрийн департаментын төлөөлөгч Жен Псаки мэдэгджээ. Хэлэлцээний эхний үе шатыг нэгдүгээр сард явуулсан бөгөөд энэ нь сүүлийн 35 жилийн хугацаанд ийм түвшинд хийсэн анхны уулзалт болсон юм. Уулзалтын үеэр юуны өмнө хоёр орны Элчин сайдын яамдын ажлыг сэргээх асуудлыг хэлэлцсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Кубын удирдагч Рауль Кастро нар хоёр орны харилцаа сайжирч байгааг өнгөрсөн оны 12 дугаар сард мэдэгдсэнээр дээрх асуудлыг хэлэлцэх боломжтой болжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: