Монголчууд алт, мөнгөнөөс өмнө чулуугаар гоёдог байсан. Одоо ч үргэлжилсээр байна. Зүгээр нэг чулуугаар биш эрдэнийн чулуугаар гоёхыг монголчуудын эртний өвөг дээдэс, магадгүй чулуун зэвсгийн үеэс л санаачилсан бололтой. Монгол хүүхдүүдийн гол тоглоом нь чулуугаар эхэлдэг байлаа. Өнгө өнгийн чулуугаар гэр барьж /дугуйлан өрж/ тоглохоос эхэлж хүүхдүүд чулуугаар дамжуулан Эх орноо танин мэддэг байлаа.
Тэр тухайд миний бие 1969 онд "Хорвоотой танилцсан түүх" гэдэг намтар туужаа "Чулуутай танилцсан минь" гэсэн бүлгээр эхэлж билээ. Монгол хүн хорвоог танин мэдэхдээ хүүхэд ахуй цагтаа чулуугаар тоглож, дараа нь чулуугаар зэвсэг, хэрэгсэл хийж, хөшөө дурсгал босгож, тэгээд бас чулуугаар гоёж гооддог болсон ажээ. Чулуун гоёлоороо эрчүүд нь эмэгтэйчүүдээс ялгагдахаар онцлог уламжлалтай байж. Эмэгтэйчүүд нь эрдэнийн болон эрдэнэтэй өрсөлдөх чулуугаар ээмэг, бөгж, бугуйвч, хүзүүний зүүлт, үсний даруулга гэхчлэн гоёлоо хийдэг байсан бол эрчүүд нь бүсний чимэг, гаансны соруул, тамхины хөөрөг зэргээ үнэт чулуугаар хийж гоёдог байсаар олон зууныг үджээ.
Чулуу бол манай хорвоо дэлхийн бүрэлдэн тогтох олон сая жилийн үйл явцын үр дүнд буй болсон маш өвөрмөц бүтээгдэхүүн /хүний гараар бүтээгүй/ юм. Чулуу нь анагаах, илааршуулах, өөрчлөх, хувиргах, эрчим хүч өгөх олон төрлийн ид шидтэй онцгой зүйл мөн. "Аяа, чулуу чи ертөнцийн хөрсөнд ургасан цэцэг юм билээ" гэж дээр дурдсан тууждаа бичиж байлаа.
Монгол эрчүүд хаш, мана, пийсүү, чүнчигноров гэхчилэн олон төрлийн чулуугаар гаансныхаа соруулыг хийсээр ирсэн бөгөөд тэдгээр чулууг дамжин өнгөрөхдөө тамхины хор саармагждаг бас утааны илч номхордог байсан хэрэг. Гаансаар амны тамхи татахаас гадна хөөргөнд хамрын тамхи хийж гоёмсог ууттай хөөргөө бүсэндээ хавчуулан "Эрхэмсэг оршихуйн" шинжээ илтгэдэг байлаа.
Тэгээд ч зогсохгүй тэрхүү хоёр чулуун гоёлоороо бусдын амрыг эрж, уулзах, танилцахын цагтаа тэд-гээрийг "Зөрүүлэн солилцдог", итгэлцэл, хүндэтгэлээ харуулдаг заншилтай байлаа. Гаансныхаа соруулыг нударгандаа арчин солилцож, хөөрөгнийхөө бол бөглөөг сулруулан тамхилдаг байлаа. Ийнхүү солилцох, зөрүүлэхүйдээ амар мэндээ мэдэлцэн, ая зангаа асууцгаах бөгөөд тамхийг нь заавал ч ховдоглон сорохгүй, үнэрлэх төдийгөөр ёс гүйцэтгэдэг байсан болой.
Монгол хөөрөг олон зууны туршид монгол хүний уран сэтгэмж, гоо сайхны таашаалын бэлгэдэл болсоор ирсэн агаад орчин үед ч урлагийн бүтээлийн хэмжээнд өргөмжлөгдөн, хөөрөг сонирхогчид, цуглуулагчид буй болсоор байна. Монгол ардын аман зохиол, дуу хөгжимд ч хөөрөг дурдагдсаар ирсэн уламжлал бий. Ялангуяа янаг амрагийн сэдэвтэй дуунд хөөрөг дурдагдах нь цөөнгүй.
"Манан хөөрөг манхуу тамхийг
Манас, манас татлаадаа хө,
Магад хайрын Ванлий чамайгаа
Маам нь эргэхээр мордлоодоо хө" гэж нэгэн дуунд гарч байхад:
"Сүүж манан хөөрөг чинь
Сүүжин дундаа эргэлдэнэ
Сүжирч явсан сэтгэл минь
Цээжин дундаа мансуурна
Хаш манан хөөрөг чинь
Ханцуй дундаа эргэлдэнэ
Ханилж явсан сэтгэл минь ,
Цээжин дундаа мансуурна" гэж бас нэгэн дуунд гардаг билээ.
Хөөрөг бол монголчуудын бие биетэйгээ уулзах учрахын цагт, золгох, үед амар мэндээ мэдэлцэх, ая зангаа ойлголцох, ер нэг үгээр хэлэхэд ойлголцох, түншлэх, амар асуух, андын сэтгэлээ илэрхийлэх эрдэнийн чулуун жуух юм гэлтэй. Элчин сайд хүн томилогдсон улсдаа очоод итгэмжлэх жуух бичгээ төрийн тэргүүнд нь барьдаг билээ. Тэрэн шиг эрдэнийн чулуун хөөрөг бол монголчуудын нөхөрлөл, итгэмжлэлийн ёс төр, уран сайхны сэтгэлгээний нэгэн өвөрмөц зууч юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Түдэв
Сэтгэгдэл0
элбээгийн малгай нэг л эвгүй харагдах юм.
Манжийн үеийн хагартлаа цусалсан 2 феодал шиг л харагдаж байна. Элбэг энэ малгайгаа өмсөхөөр яг эмгэн дүрэндээ ордог юм.
Буурал усийг буцааж харлуулах 100% натуральный аргачлал: healthnewsmn.blogspot.com
Буурал усийг буцааж харлуулах 100% натуральный аргачлал: healthnewsmn.blogspot.com
Буурал усийг буцааж харлуулах 100% натуральный аргачлал: healthnewsmn.blogspot.com
Буурал усийг буцааж харлуулах 100% натуральный аргачлал: healthnewsmn.blogspot.com
Tsakhiagiin Elbegdorj; Sangjaviin Bayrtsogtoochi khir goigtoi khvn be?
Tsakhiagiin Elbegdorj; Sangjaviin Bayrtsogtoo chi khir goigtoi khvn be?
... Эзэн нь юмаа мэдэж , эрэг нь усаа хашдаг юм . ... 2012 онь Хууль бус УИХ ын гаргасан бүхий л шийдвэр , тогтоол , хууль нь ... эрх зүйн бүрэн чадамжгүй байх болно. Хууль бус УИХ ын гишүүд нэг бүр дээр тодорхой хавтаст хэрэг нээж , хариуцлагыг хатуу чангаар тооцох бөгөөд Монгол Улсын Тусгаар тогтнолд шууд заналхийлсэн , алсуураа аюул учруулахуйц Хууль санаачилсан мөн ийм төрлийн Хууль , шийдвэрийг батлахад дэмжиж оролцсон этгээдүүдийг Монгол Улсаас урвасан хэмээн үзэж Ардын Шүүхийн тогтоолоор зохих зүйл ангиар шийтгэх болно. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. … Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно. . ...
SAR SHINIIN MEND MONGOLCHUUD AA ,HARIN ENE 2 MANJ ODOO YU VE ?
perfect!!! who knows
Хөөрөгтэй холбоотой соёл нь Монголынх лав биш. Тийм болохоор хөөрөг энэ тэр гэж хөөрцөглөөд байх хэрэг байхгүй. Ялангуяа зурагтаар гаргаж рекламдахыг хориглох хэрэгтэй. Бусдын дарлал эрхшээлд орж явахдаа олж авсан заншил. ТАМХИ ШҮҮ ДЭЭ, УТААТ ТАМХИНААС Ч ХОРТОЙ
Orchin tsagiin feodaluud!!!
Ymar muuhai haragdaj bainaa.
Уутанд чихсэн ноос
Би жирийн л нэгэн нам бус гадаадад олон жил болсон залуу, нет-д ард нэрээр сэтгэгдэл бичдэг залуу. Ерөнхийлөгч асан Энхбаяр Ард түмний дунд нэр хүндтэй байгаа нь бөхийн өргөөнд орж ирэхэд л мэдрэгдсэн. харин элбэг энийг мэдээд өмдөндөө шууд чацга алдана бил ээ. Хулгайч луйварчид, хүүхнүүдийн хувь заяагаар тоглож монгол бөхийн сүр сүлдийг унагагч допинг сүхбат, маажиг япон хүүхэнтэй мөнгөний төлөө сууж монгол улсын иргэншлээс хасагдсан хакүхо мэттэй хамт биш харин ч ард түмнийхээ дунд сайхан бөх үзээд сууж байгаа нь сайхан харагдаж байсан. энэ цагаан сарын барилдааан сайхан боллоо, энэ жилд атигар тарвага, луйварчид шоронд орж ардын засаг тогтох болно... Ард түмний санал бүр төрд хүрдэг тийм сайхан нийгэм удахгүй тогтох болно....
энэ монголчуул маань нэг л биш болжээ, ядахдаа сар шинийнхээ үеээр сэтгэл чинь зөөлөрч, гачин чигтэй хараал үгээ бодож бусдыг муулхаа боливол яасан юм бэь монголчууд минь, энэ одоо арай хэтэрч байгаа юм бишүү........
20 гаруй жил хүнлэг бус нийгэмд амьдарч хүмүүний дотор тортогт утаагаар хордсон уушигтайгаа адил болсон тул ард түмнээс сайн сайхан үг гарахгүй л болов уу. Амьдрал нь сайхан байгаа цөөн тооны хүмүүсийн төлөөлөгч энэ үгийг бичсэн болов уу.
Энэ хоёрын зураг ч юув дээ. Түдэв гуайн өгүүлэл байна ш дээ
tarvagan hymyys uulzaa u . kkkk.mongol huvtsas mongol hynd l zohino sh te
Дээлтэй тарган тарваганууд мэнд амаар
Сая саяын үнэтэй дээлнүүд өмссөн дотор зүгээс гаралтай одой феодалууд эд хөрөнгөөрөө гайхуулалцаж суугаа нь энээ.
Ih l saihan haragdaj baigaa gej boddog baih daa chaavaas. Unen shog humuus, gadnaa ch, dotroo ch.
Заа даа хөөрөг гаанс ч дээ манж хятадын л соёл доо. Унаган монгол соёл яав ч биш. Манай хар шар феодалууд л манж хятадуудыг дууриаж нэвтрүүлсэн эд. Худлаа гэвэл www.ebay.com оор дүүрэн эртний хятад хөөрөгнүүд зарагдаж байна. Ямар юмных нь мэнд амрын чулуун жуух байдаг юм. Ингэж тэнэг зөнөггүй туйлшрахаа боль.
uudgvi muu chuluun zvrhten . muugaa vznedee chii .
Манай ерөнхийлөгч ямарч байсан С.Зоригийг алаагүй шүү. Бөхийн өргөөнд тэр малгайгаа авч ,тавьж бөлтгөнөдөг чинь зүгээр л шал өөр юмнаас болсон шүү.
Ter shal uur zuil ni tegeed yug medrel humuus oilgoj uzej bodloo zuv ilrhiileh bus uu
an namiin hamgiin aimaar hoer horchin huvalz gachuurtiin altnii ordiig huvaaj zalgih tlovlogoo zohioj baih uedee
Ta nariig zailuulah neg nartai udur irnee gaigyu.
Comrades Happy "Chinese New Year"!!!???
энхбаярыг байхад арай ч ингэж аймаар иддэггүй байсан юм аа. хөөж аваад танай 2 нам ёстой үр хүүхдээ үхтэл, хар тамхинд ортол цусалсан юм биш үү.
Энхбаяр нэг орц авах гээд эд нарт алуулангаа алдсан.харин эд нар өөрсдөө ёстой хамгийг хамж харснаа цөлмөж байгаа мөртлөө хөөрхий Энхбаярыг л урдаа барьчихаад гэмгүй царайлаад нугдайгаад ард нь үлдчих юм.
AN NAMIIN HAMGIIN TOM OLIGARHI FEODAL HULGAILSAN CHULUUGAA SHINJIJ BUI UEIIN ZURAG MUU HUVALZNUUD
Яана аа, хүмүүс та нарыг ялангуяа, Элбэгдоржийг үзэн яддаг болсон байна, муугийн ер доо.
elbeg bol ard tvmnii hurungiig hedhen hvnd avch ugchihuud tedneesee terbum terbumaarni mungu nehej avch baidag tcaddgvi gahai daa.
Xyatad tsuatangiin xereglee xuurug um. Mongol yagaad ch bush uvug deedes min nom sudartaa anxaaraluulj xoich bidendee ulaan taglaatai tsagaan chuluun saviig xun bolgon baix tsuvuun tsagt tusgaar utsaa aldana shuu seremjtei bai gej zaxij baisniig ni buu mart. Sudsaar chin Mongol taus gyij bui bol xyatad manj xar tamxinii sav barij undes ugsaa buzarlaxaa bolie oo
Жагжаахан дээлтэй Жогжоохон шоохуузууд
2 horchin huvalz ulsiin olon saya tog chuluu bolgosnoo biendee gaihuulj baigaa ni
Нэг нүхний хоёр тарвага