sonin.mn
МОСКВА. /BBC/. Стратегийн хувьд нэн чухал Дебальцево хот дахь босогчдод бууж өг хэмээн цэргүүддээ тушаахыг Украины Засгийн газраас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүслээ. Босогчид баригдсан бүх цэргүүдийг гэрт нь буцаана гэдэгт Путин найдаж байгаагаа мөн илэрхийлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт гал зогсоох гэрээ байгуулсан хэдий ч Дебальцево хотод өчигдөр байдал улам хүндэрч, энэ орчмын газар нутгийн дийлэнх хэсгийг босогчид хяналтдаа авсан байна.
 
Байлдааны ажиллагааг яаралтай зогсоохыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл уриалжээ. Өнгөрсөн долоо хоногт гэрээг дэмжихийг уриалсан тогтоолын төслийг ОХУ боловсруулсан ба түүнийг нь мягмар гарагийн орой Аюулгүйн Зөвлөл санал нэгтэйгээр баталсан билээ. Энхийн гэрээг хянах олон улсын ажиглагчид Дебальцево хот руу нэвтрэх боломжгүй байна.
 
Дебальцево хот нь Донецк болон Луганскийг холбосон төмөр замын зангилаа учраас босогчид болон Засгийн газрын хүчний хувьд гол зорилго нь тус хотыг хяналтдаа авах явдал юм. Хотыг хяналтдаа авах гэсэн босогчдын оролдлогыг “эрээ цээргүй халдлага” гэж Украины Ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгдэв.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: