sonin.mn
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг  хэлэлцэв. Одоогоор Сонгуулийн ерөнхий хорооны 9 гишүүний гурвынх нь бүрэн эрхийн хугацаа дуусч, нэг гишүүн нас барсан тул нөхөн томилох болоод байгаа аж. Тэдний нэгийг нь Ерөнхийлөгчөөс, гурвыг нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгож нэр дэвшүүлэх юм байна. Байнгын хорооны өмнөх хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд тус байнгын хорооноос нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, Ч.Содномцэрэн, Р.Содхүү, Ц.Болдсайхан нарыг тус хорооны гишүүнд нэр дэвшүүлэх санал гаргаад байсан юм.
 
Нэр дэвшигч Ч.Содномцэрэн нь Сонгуулийн ерөнхий даргаар ажиллаж байгаа бол Р.Содхүү урьд нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд одоо Үндэсний статистикийн хорооны дэд даргаар ажиллаж байгаа юм. Харин нэр дэвшигч Ц.Болдсайхан нь нийслэлийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд одоо УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр ажиллаж байна. Ингээд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь нэр дэвшигчдийг тус хорооны гишүүнээр томилохыг дэмжив. Мөн Б.Алтанжаргалыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг дэмжлээ.
 
Б.Туул
Эх сурвалж: