sonin.mn
ЖЕНЕВ. /ITAR-TASS/. Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нарын хооронд ням гарагт эхэлсэн Ираны цөмийн асуудлаарх уулзалт дууссан тухай барууны дипломат эх сурвалж мэдээлжээ. Түүний хэлснээр, даваа гарагт хийх хэлэлцээний хуваарийг одоогоор тогтоогүй байгаа боловч “хэлэлцээ бүтэн өдөржин болж магадгүй байна”.
 
Ням гарагийн уулзалт Швейцарийн Женев хотын “Президент Вильсон” зочид буудалд болжээ. Керри Зарифыг Женевт ням гарагийн үдээс хойш ирсний дараа тэр даруй Женевийг зорьсон байна. Үүнээс хойш хоёр орны дипломат байгууллагын тэргүүн нар зочид буудлын барилгаас огт гараагүй аж. Орой нь хэлэлцээнд Ираны дэд ерөнхийлөгч бөгөөд Цөмийн эрчим хүчний байгууллагын тэргүүн Али Акбар, АНУ-ын Эрчим хүчний сайд Эрнест Монис нар нэгджээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: