sonin.mn
ТРИПОЛИ. /KAZINFORM/. Ливийн нийслэл Триполи хот дахь Ираны Элчин сайдын амьдардаг орон сууцны байрны өмнө дэлбэрэлт болжээ. Хоёрдугаар сарын 22-нд Триполийн Бен-Ашур дүүрэгт дэлбэрэлт болсон байна. Ираны Элчин сайдын орон сууцны хаалганы өмнө тэсрэх төхөөрөг дэлбэрсэн гэж Ливийн аюулаас хамгаалах албаны хүн хэлэв. Түүний хэлснээр, хүн бэртэж гэмтээгүй байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс 2013 оны дундуур Ираны дипломат төлөөлөгчид Ливиэс гарч байсан юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж