sonin.mn
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос хоёрдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт зөвлөмж хүргүүлсэн билээ. Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмжид Монгол Улсын Шадар сайд хариу илгээсэн байна.
 
Энэхүү хариу бичигт Засгийн газар ХЭҮК-ын зөвлөмжийг хүлээн авч байгааг илэрхийлсэн байна. Хариу бичигт, зөвлөмжийг хүлээн авч байгаа бөгөөд цаашид хүүхэд багачуудын эрхийг хамгаалах тал дээр Монгол морин спорт, уяачдын холбоонд тавих шаардлага, хяналтаа өндөржүүлж, жил бүр болдог улс, бүсийн чанартай уралдаан наадамд хүүхэд багачуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж, дурьдсан асуудлуудад ахиц дэвшил гаргахын тулд хамтран ажиллана гэдгээ мэдэгджээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: