sonin.mn
ЭЛЬ-КУВЕЙТ. /ITAR-TASS/. “Ансар Аллах” хөдөлгөөнийг дэмжигчид болох шиит босогчидтой Йемений нийслэл Сана хотоос өөр газарт яриа хэлцээгээ үргэлжлүүлэхээр тус улсын Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хади оролдсоор байна. Телевизийн “Аль-Арабия” сувгийн ням гарагт мэдээлснээр бол, тэрбээр Аден хотод болсон уулзалтын үеэр дээрх мэдэгдлийг хийжээ. Уулзалтад тус улсын зарим мужийн захирагчид болон өмнөд мужууд дахь цэргийн анги нэгтгэлүүдийн захирагчид оролцсон байна.
 
“Аль-Арабия” сувгийн мэдээлснээр, дээрх хуралдааныг бүс нутагт аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцэхийн тулд зохион байгуулжээ. Уулзалтын үеэр Йемений Ерөнхийлөгч мөн шиитүүдтэй яриа хэлцээгээ үргэлжлүүлэх болзлыг танилцуулсан байна. Тэрбээр хэлэлцээг нийслэл хотоос өөр аюулгүй газарт явуулахыг санал болгожээ. Түүнчлэн гэрийн хорионд байгаа Йемений Ерөнхий сайд болон төрийн бусад албан хаагчдыг суллахыг шаардсан байна. Йемений төрийн тэргүүн мөн 2011 онд Персийн булангийн орнуудын ивээл дор байгуулсан эрх мэдлийг шилжүүлэн өгөх тухай гэрээг баримталсан хэвээр байгаа гэдгээ мэдэгджээ. Мансур Хади Ерөнхийлөгч асан Али Абдалла Салех огцорсны дараа түүний халааг авсан юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: